Өвгөдөө алд хүндэлдэг нь Монголын амар амгалан
“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулган есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдаж байна.
Энэ хурлаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарвал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан, нандин, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.
ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенц нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан байдаг. 2023 оны байдлаар тус конвенцод 192 улс нэгдэн орсон бөгөөд 167 улсын нийт 1157 байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсний дотор 900 нь соёл, 218 нь байгалийн, 39 нь хосолмол өв байна.
Монгол Улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсноосоо хойш Дэлхийн өвийн жагсаалтад Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015) зэрэг 5 өвийн газрыг бүртгүүлээд байсан бол Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт 6 байгаль, соёлын өвийг бүртгүүллээ.
1972 оны конвенцод заасны дагуу Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд тухайн соёлын болон байгалийн өв нь дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнтэй байх ёстой бөгөөд түүнийг нотлох 10 шалгууруудаас нэг буюу түүнээс илүүг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна тухайн өв нь “жинхэнэ байдал” (Authenticity), бүрэн бүтэн байдал (Integrity) бүхий шинж чанарыг тус тус агуулах шаардлагатай байда
БОАЖЯ:Цахилгаан дамжуулах 30 мянга орчим шон дээр шинэчлэл хийсэн
Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг идлэг шонхор шувуутай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн үед цахим орчинд идлэг шонхор шувуутай холбоотой мэдээлэл их гарлаа. Үүн дээр мэдээлэл өгөхөд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархах бөгөөд үүнээс 12% нь энэ зүйл шувууны голомт нутаг юм. Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар 10,380 тоо толгой эдлэг шонхрын нөөцтэй болохыг тогтоосон.
Амьтны тоо толгой, тархац нутаг, сүргийн бүтцийг тогтоох судалгаа таван жилд нэг удаа хийгддэг. Үйлдвэрлэлийн зориулалттай ашиглах гэж байгаа бол хоёр жил тутамд нэг удаа судалгаа хийсэн байдаг. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай CITES-ийн конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг.
БОАЖЯ-ны сайдын 2018 оны тушаалаар Монгол улсын нутаг дэвсгэрт идлэг шонхор шувууг барих, тээвэрлэх, арчлах, гадаад улсад гаргах үйл ажиллагаанд мөрдөх журмыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 2019 оны 293 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг ашиглах зорилгоор гадаадад гаргахыг хориглосон.
Зөвхөн соёлын зориулалтаар өндөр дээд хэмжээний төлөөлөгч нарт бэлгэдлийн зориулалтаар албаны нууцын зэрэглэлд олгож ирсэн. Идлэг шонхор шувууг хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад орны төрийн өндөр дээд түвшний албан тушаалтнуудад соёлын журмаар буюу бэлэглэх журмаар бариулах эрхийг МУ-ын засгийн газрын 2023 оны 264 дүгээр тогтоолоор идлэг шонхор шувууны тоог 350 болгож өгсөн.
Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу засаг дарга идлэг шонхор шувууг барих зөвшөөрлийг олгож, уг зөвшөөрлийг үндэслэн тухайн орон нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын байгуулсан гэрээний дагуу тухайн аймгийн ямар сумдад отог байгуулж барих зохицуулалтыг давхар хийдэг.
Одоо хийгдэж буй ан амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр амьтан барих асуудал дээр мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах зохицуулалтыг хэлэлцэж байгаа.
Байгалийн нөөц ашигласны төлбөр (БНАТ)-ийн тухай хуулиар амьтны нөөцөөс орсон орлогын 50%-ийг байгаль хамгаалах, эко системийн тэнцвэрт байдлыг хангаж, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой. Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг.
Мөн тус хуулиар нэг идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар агнаж барихад экологи-эдийн засгийн үнэлгээ нь 26.1 сая төгрөг байдаг.
Мөн идлэг шонхор шувуунаас гадна монгол оронд 50 гаруй зүйлийн шувууд дэд бүтэц, бүтээн байгуулалттай холбоотой үхэл хоргодлын асуудал явагддаг. Манай эрдэмтдийн судалгаагаар нэг жилд 800-4,000 идлэг шонхор шувууд өндөр хүчдэлийн шонгоос болж тогод цохиулан хорогдсон байдаг. Уг асуудалтай холбоотой Эрчим хүчний яам (ЭХЯ) болон БОАЖЯ хамтран үхэл хорогдлын шалтгааныг тогтооход 6-15 кВт-ын агаарын шугамд маш их хэмжээгээр хорогдож байна гэж гарсан. 2016 оноос эхлээд ЭХЯ болон Стандарт хэмжил зүйн газар хамтраад MNS 65 18 2015 стандартыг шинэчилж тогтоож өгсөн. Тиймээс шинээр барьж буй эрчим хүчний шугамуудад байгаль орчин, амьтанд ээлтэй стандартаар хийж гүйцэтгэх ажлыг хийж байгаа.
У.Хүрэлсүхийн үеийн гадаад бодлого түүхэнд үлдэх биз ээ
Монголч эрдэмтдээр Монголоо сурталчлуулав
Энэ жил Монгол Улс айлчин, гийчин олонтой байгаа. Гадаадын улстөрчид, төрийн зүтгэлтэн цөөнгүй айлчилж байна. Энгийн иргэд, эрдэмтэд, бизнесийнхэн ч ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд Төрийн ордонд эхэлсэн. Их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, Монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг утга зохиол, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлэх ажээ. Тэд Монголд ирсэндээ тун ч их баярлаж байгаагаа, эзэн Богд Чингис хаанаар бараохаж буйгаа манай хэвлэлийнхэнд ярьжээ. Энэ хэрээр ч Монголын тухай зөв мессеж гадаадад хүрэх нь гарцаагүй. Ямар ч байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадад эх орноо сурталчлах бүхий л арга мэх хийж байгаа нь браво.
У.Хүрэлсүхийн бодлого ба ургадаг эдийн засаг
У.Хүрэлсүхийн нэг сумаар олон туулай буудах бодлого
У.Хүрэлсүхийн эхлүүлсэн улс төрийн цэвэрлэгээ үргэлжилсээр
Зөвлөлтийн дайчдын дурсгалыг хүндэтгэв
Эх орны дайны ялалтын 78 жилийн ойг тохиолдуулан Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө болон ЗХУ-ын гарамгай жанжин маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэлийн арга хэмжээ 2023 оны тавдугаар сарын 9-ний өдөр болов.
Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга С.Ганбямба тэргүүтэй зэвсэгт хүчний төлөөлөгчид, Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Х.Хэрлэн, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн ерөнхийлөгч, БНМАУ болон ЗХУ-ын Баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, мөн Беларусь, Казахстан улсын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцов.
“Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” хэмээн Зөвлөлтийн дайчдын хөшөөнд сийлсэн байдаг.
Ялалтын баярыг тэмдэглэх хүрээнд тавдугаар сарын 7-нд “Үхэшгүй мөнхийн хороо” буюу “Бессмертный полк” жагсаал Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдлаа. “Дэлхийн улс түмнийг фашизмын боолчлолоос аврах ариун дайнд амиа өргөсөн, түүнд оролцож явсан ахмад дайчдынхаа гавьяаг мөнхжүүлэх зорилгоор ОХУ-д анх зохион байгуулсан иргэдийн эх оронч хөдөлгөөн хүрээгээ тэлж дэлхийн олон оронд жил бүрийн тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын баярыг тохиолдуулан зохиогдож иржээ” хэмээн хурандаа Г. Нямдорж онцлов.
Жагсаалд Монгол Улсад аж төрдөг орос иргэд болон Эх орны болон Халхын гол, Чөлөөлөх дайнд оролцсон өвгөдийнхөө гэрэл зургийг барьсан монголчууд нэгдсэн байна.
1941-1944 онд Ленинградын Цэргийн хүн эмнэлгийн академид суралцаж, Ленинград хотын баатарлаг бэхлэлтэд оролцож явсан цэргийн эмч Лувсангийн Шаравдоржийн хөргийг барин алхах ач хүүтэй нь цөөн хором хууч хөөрөв. Өвөө нь пулемётчины түр курс төгсөж галын шугамд үүрэг гүйцэтгэж байсан, эх орондоо буцаж ирээд 1945 оны Чөлөөлөх дайны үеэр хээрийн госпитальд олон арван дайчдыг эмчилж явсан хэмээн тэрбээр өвөөгөө бахархан дурсах ажээ.
Одон медаль дүүрэн хантааз өмссөн залуухан бүсгүйтэй уулзав. Аав нь О.Жигжидсүрэн гэж 1939, 1945 оны дайны фронтод ар талын албыг залгуулж явсан ахмад дайчин байжээ. Ялалтын баяраар аавыгаа дурсаж малгай, хантаазыг нь өмсөж ирсэн аж.
Жагсаалыг зохион байгуулагч “Новороссия-Андууд” ТББ-ын тэргүүн Б.Батболд хэлэхдээ “Баянзүрх дүүргийн төр захиргааны байгууллагад хандаж зөвшөөрлийг нь авснаар энэ жагсаалыг зохион байгуулж байна. Их ялалтыг авчрахад монголчуудын оруулсан хувь нэмэр их. Тэр гавьяаг бид байнга дурсаж, хүндэтгэж байх үүрэгтэй хүмүүс” хэмээн онцлов.
Жагсаалыг дэмжиж тэтгэвэртээ гарсан ахмадууд цөөнгүй ирсэн харагдана. Эрдэнэтээс бэлтгэл хурандаа Б.Болдбаатар 12 дугаар ангид сурдаг хүү Б.Тэнгисийн хамт хүрэлцэн ирсэн байна. Хүү нь ялалтын баярыг угтаж зарласан Цэрэг, эх орны сэдэвт дууны уралдаанд тэргүүн байр эзэлсэн тул нийслэлд уригдаж Жуковын талбайд болсон урлагийн тоглолтод ая дуугаа өргөж, мөн шагналаа гардаж авлаа.
“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаалд оролцсон хүмүүстэй уулзаж явахад бид дайны цагт ч, энх цагт ч оросын ард түмэнтэй 70 жил тосоо гартал тэврэлдэж явсан түүхтэй. Он жил, цаг хугацаа өнгөрсөн ч нэг л зангаараа байх сайхан” хэмээн хурандаа Г.Нямдорж хэлэв.
С.ПАЛАМ