2024.10.4, Friday
spot_img
НҮҮР3Женког сөрөн зогсох С.Эрдэнийг өмөөрөхүй

Женког сөрөн зогсох С.Эрдэнийг өмөөрөхүй

Маргааш Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж АН-ын тамганы маргааны хэлэлцэнэ. Тамга Женкод очвол ганцхан Ардчилсан нам биш Ардын намын мөхөл ирнэ гэсэн үг. Х.Баттулга МАН-ыг тараахаар Улсын дээд шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард захирамж гарган хүргүүлсэн. Гэвч Улсын дээд шүүх уг захирамжийг хэлэлцээгүй өнгөрөөсөн тул МоАХ-гоор дамжуулан УИХ-ын дарга Г.Занданшатарт улс төрийн намуудыг тараах шаардлагыг хүргүүлсэн. Энэ нь Женко Баттулгын МАН-д үзүүлж буй нэг ёсны дарамт, шантааж гэж хэлж болно.

Ардчилсан нам өнөөдөр хоёр даргатай, хоёр тамгатай болсон. Тамгын болон бүртгэлийн хэрүүл нь УДШ дээр өрнөж байна.

ШҮҮХ дээрх энэ асуудал ганцхан Ардчилсан намын хэрүүл биш. Цаашлаад Ардын намын зовлон болох эрсдэлтэй.

Мөн Монгол Улсад дарангуйлал тогтоох аюул нүүрлэж буй. Үндсэндээ, Монгол Улс ардчилал, хүний эрх эрх чөлөөг хамгаалсан тамганы асуудал яригдаж байна.

АН-ыг С.Эрдэнэ хуваасан гэж Женкогийн ардчилсан намынхан буруутгадаг. Гэтэл үнэн хэрэгтэй Ардчилсан намыг алсан хүн нь Женко Баттулга.  УИХ-ын сонгуулиар Ардын намтай хамтарч хамаг өнгөтэй өөдтэй хүмүүсийг барьж хорьсон нь худлаа биш. Тэгэхээр  АН-ыг хуваасан гэх асуудалд болж буй үйл явцыг бодитоор болон хууль ёсны зарчмаар харахад С.Эрдэнийн зөв болохыг төвөггүй ойлгоно. Үйл явдлыг цаг хугацааны дарааллаар буюу эхнээс нь хүргэе.

2020 оны УИХ-ын сонгуулиар АН ялагдаж, С.Эрдэнэ АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу дэд дарга буюу Ц.Туваанд тамгаа шилжүүлэн өгсөн байдаг. Ийнхүү шилжүүлэн өгөхдөө намын Үндсэн дүрэмд зааснаар ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын ИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх үүргийг Ц.Туваанд хүлээлгэжээ. Гэвч өнөөх нь тамга авангуутаа зангаа хувиргаж, АН-ыг Х.Баттулгад тушаахаар шийдэв. Өөрөөр хэлбэл тухайн үед тамгыг шилжүүлэхдээ АН-ын даргын сунгааг 2020 оны наймдугаар сард зохион байгуулах,  намын Их хурал хуралдах бэлтгэлийг хангах үүргийг Ц.Туваанд даалгажээ. Гэтэл Ц.Туваан нь намын дүрэмд заасан дээрх хугацаанд намын даргын сунгаа, Их хурлыг зарлан хуралдуулсангүй. Улмаар дүрмийн бус Их хурлаар зөвхөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өрсөлдөөнгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг гишүүддээ ч хэлэлгүй Улсын дээд шүүхэд өгсөн хууль бус үйлдэл нь хоёр алхахгүй баригдав.

Улс төрийн бүхэл бүтэн институт АН-ын дүрэм, нийт гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөвхөн нэг хүнд үйлчлэх увАйгүй энэ үйлдлийн эсрэг С.Эрдэнээс өөр тэмцэх, сөрөх хүн үнэндээ АН-д байсангүй.

Ингээд Эгнээндээ 200.000 гишүүдийг нэгтгэсэн гишүүдийн эрх ашгийг нэг хүний эрх мэдэлд шунасан үйлдээс хамгаалахаас аргайгүйд хүрч намын тамгыг шинээр хийлгэв. Хуулийн нэр томьёогоор аргагүй хамгаалалт гэсэн үг. Намын тамгыг шинээр хийлгэх эрх зүйн статус нь ч С.Эрдэнэд хадгалагдаж байсан хэрэг. Учир нь намын Үндсэн дүрэмд намын дарыг ҮБХ-ээс чөлөөлөх ёстой атал ҮБХ-аас С.Эрдэнийг чөлөөлөөгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, УДШ-ийн хууль ёсны бүртгэл С.Эрдэнэд хууль ёсоор намыг төлөөлөх намын даргын эрх үүрэг хадгалагдаж байсан л асуудал.Ингэснийх нь төлөө Ардчилсан намынхан С.Эрдэнэд баярлах ёстой юм. Зөвхөн АН гэлтгүй монголчууд.  Монголын ардчилал өнгөрсөн дөрвөн жил улам хэврэгшсэн. Өнөөдөр цаашдаа ардчилсан улс байх уу аль эсвэл авторитори улс болох уу гэсэн салаа замын үзүүрт иржээ. Салаа замын алинаар нь явахыг шийдэхэд шүүхийн маргаашийн шийдвэр ч нөлөөлнө.

Монгол Улсад АН гэх нэртэй ганц л хуулийн этгээд бий. Нөгөө нь ЖАН буюу Женкогийн халаасны хүүхэлдэйнүүд.  Яаж харсан, хуулийн аль ч талаас нь харсан Ардчилсан намын тамга М.Тулгатынх байж таарах нь.

А.АНАР

Холбоотой мэдээ

11 СЭТГЭГДЭЛ

  1. АН.аа аварч үлдэж байгаа С.Эрдэнэдээ энэ намын төлөө гэдэг гишүүд,дэмжигчид гүнээ талархах ёстой.Захиргааны хэргийн шүүх асуудлыг шударгаар шийдэх хэрэгтэй.

  2. 2020 оны УИХ-н сонгуулиар С.Эрдэнийг гүжирдсээр байгаад нэр хүндийг нь унагаасан.Тэрнээс С.Эрдэнэ чинь жинхэнэ ард түмэн,улс үндэстнээ гэсэн сэтгэлтэй хүн.Энэ бичээд байгаа хүн Баттулга,Эрдэнэ 2-г муулж,Ардчилсан намыг хагаралдуулж байхгүй болгох гүн санаа явж байна.

  3. Би аль нэг намын гишүүн биш, энгийн иргэн. Тэхдээ иргэн хүний үзэл бодлоор хандахад Эрдэний зөв санагдаад байгаан, Эрдэнэд дургуй байлаа харин одоо бол жэнкогийн эсрэг сөрж чадаж байгаагийн төлөө Эрдэнийг дэмжинэ

  4. Ямар ч ажил хүнээс хамаардаг. өнгөрсөн жилүүдийн хууль бус үйлдлүүд нь өнөөдрийн энэ хагаралд хүргэсэн, та бүхэн төрийн ч, намын ч эрх барьж байсан, бүгдээрээ эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө явсаар энд хүрлээ. бүгд сэжигтэн, луйварчид гэсэн нэртэй. тийм болохоор Хэрэг удавч ялзрахгүй, хэрээ өтлөвч бууралтахгүй гэдэг дээ. буруутан нь 100 хувь өөрсдөө , энд тэндээс хайх хэрэггүй

  5. Анхнаасаа С.Эрдэнэ өөрөө намын их хурлаа хуралдуулаад гэм зэмээ сайн ярилцаж аваад намаа шинэ даргатай болгоод албан ёсоор дуусгах байсан юм.Тэгэхгүй хар толгойгоо аврахын тулд яаран сандран тамгаа шилжүүлчихээд, тэр үйлдэл дээр нь хэн нэг нь тоглоно гэдгийг урьдчилж харах чадваргүй байсан болохоор юуных нь улс төрч байхав дээ,ёстой нөгөө нохой долоо гэгч болж.Өнгөрсөн хойно нь их баатрын дүр эсгэх хэрэггүй.Энэ олон жил нэг намд явж хулгайлалцаж, хуйвалдаж ирчихээд хэн нь юу хийхийг таамаглаж чадахгүй байна гэдэг онигоо.

  6. Эрдэнэ дарга аргагүй л Ардчиллын алтан хараацай гэдэгээ баталлаа Ардчиллынхан одоо Эрдэнэ даргаал дэмжсэн нь онох вивий

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!