Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай “Өдрийн сони”-д ярилцлага өгчээ. Ц.Нямдорж, Б.Хурц хоёртой холбоотой олон асуудлыг тэр тайлбарласан байна. Түүний ярилцлагын онцлох ишлэлүүдийг хүргэе.
-Шүүх хурал болохын өмнөх өдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Т.Чимгээгийн ахын майхан руу мөлхөж очоод уулзсан. Яг энэ уулзалтын маргааш манай хүнд хорих ял оноосон.
-Зарим хүн шиг оймсдуулж, бөхчүүдээр хамгаалуулаагүй. Манай хүн хууль, шүүхийн байгууллагын ажилд маш хүндэтгэлтэй ханддаг.
-Манай хүн “Тэднийг хэлмэгдүүлээд барьж хориод эрүүдэн шүүх ямар шаардлага надад байх вэ” хэмээн маш тайван хариулсан.
-С.Зоригийг хөнөөсөн хэргээс гадна “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас гаргавал олон зүйлийн учир зангилаа тайлагдана.
-С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэрхэн хэлэлцэж, тэдгээр хүмүүсийг ямар нотлох баримтад үндэслэн ялласныг ард түмэнд ил болгох хэрэгтэй.
-Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажиллахдаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө яг юу хийсэн юм бэ.
-Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч гэсэн, дөрвөн жил дүлий дүмбэ царайлсны эцэст манай хүний болон хамт шүүгдсэн хүмүүсийн өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судалж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас хүссэн байсан.
– Б.Хурц шоронгийн камерт хүн тамлаад эрүүдэн шүүж байхыг тэр бичлэгээс хэн ч хараагүй. Тэгээд яахаараа “Эрүүдэн шүүсэн” гэх хэргээр буруутгаж ял оноодог юм бэ.
-Тэр тусмаа ардчиллын алтан хараацайн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг илрүүлсэн тагнуул, хууль хяналтын байгууллагынханд “Та муусайнууд илрүүлчихэв үү. Одоо та нартай үзэлцэнэ ээ” гээд хилс хэргээр ял оноодог байж бүр ч таарахгүй.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Т.Чимгээгийн судсаар мансууруулах бодис шахсан” гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээгийн охины амийг бараг л зохион байгуулалттайгаар хөнөөсөн мэт мэдээллийг олон нийтэд өгсөн нь тун хариуцлагагүй үйлдэл.
-Г.Эрдэнэбат энэ схемийг улс төрийн нөхцөл байдалтай холбож анализ хийгээд “Бидний есөн хүнийг “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэгт холбогдуулах нь анхнаасаа зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй өрнөсөн юм байна” гэж хэлсэн болов уу.
-Тагнуулч Б.Хурцын хувь тавилангаар тэд ингэж тоглож, амьдралыг нь золиосоллоо. Хүмүүс сайн мэдэхгүй. Манай хүнийг 20 жил ингэж тарчлааж байна шүү дээ. Энэ он жилүүд бидэнд дахиж хэзээ ч эргэж ирэхгүй.
-Харин би сүүлийн үед “С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай уран сайхны кино хийе” гэж бодох болсон. Өнгөрсөн 23 жилийн туршид хэчнээн хүн хэлмэгдэж, улстөрчид энэ хэргээр яаж тоглож ирсэн, хэргийг хэрэг биш болгохын төлөө одоо яаж улайрч байгаа тухай баримт түшиглэн кино хийх санаа байна.
-Тагнуулч хүн диплом горилдоггүй. Тагнуулч болох хүмүүсийг удам судраас нь эхлээд эд, эсээр нь судалж, сонгож, бэлтгэдэг юм. Олон аавын шилдэг хөвгүүд, охид ийм сорилтыг туулж байж тагнуулч болцгоодог. Диплом өвөртөлсөн болгон тагнуулч болчихдог юм биш.
-Тагнуулчийн чадварыг дипломоор хэмждэггүй. Яагаад гэвэл, энэ чинь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нүд, чих болсон байгууллага шүү дээ. Дотор газрын хүмүүсийн бэлэг сэлтэнд бялуураад хангамж юуг нь эдлээд нанчид хүртэж тасарч унаад нөлөөллийн агент болохоос тэс өөр зүйл.
-Гэтэл МАН энэ Ц.Нямдоржид ямар өртэй юм бэ. Эсвэл тэгтлээ барьцаалагдчихав уу. Үнэндээ Ц.Нямдорж МАН-д ч, энэ Засгийн газарт ч их гай болно.
-Манай хүн сэтгүүлчид “Цэргүүдээ орхидог генерал гэж байхгүй. Хариуцлага хүлээх юм бол хамт хүлээнэ. Зугтахгүй. Манайхан чинь зарим нь бас хэцүү шүү дээ, амьдрал нь” гэж ярьсан байсан. Үнэхээр “Тэр минь, энэ маань” гэж байнга л санаа тавьж, тусалж дэмждэг.
-Б.Хурцын эсрэг хурц тавилттай улстөржилтийн сценари олны нүдэн дээр ил өрнөсөн. Одоо ч мөн адил. Жирийн иргэд биш юм гэхэд улс төрийн хүрээнийхэн бүгд л үүнийг гадарлаж байгаа. Зарим нь доторлох ч байх. Юм гэдэг учиртай шүү дээ. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай хүнийг “Хар сав”-нд далд хийж авдаг нь санамсаргүй явдал огтхон ч биш.
-Ц.Нямдорж тэргүүтний хэлээд байгаачлан С.Зоригийг хөнөөсөн хэргээр зохиол бичиж, гэмгүй номхон ардуудыг хэлмэгдүүлсэн эсэхийг нотлох баримттай нь харахыг хүсдэг. Монголын ард түмэн ч гэсэн энэ хэрэг илрэхийг, бас үнэнийг мэдэхийг 23 жил хүлээлээ шүү дээ.
Ц.Нямдоржийн “Хонгил”-ын хамгийн том хохирогч, цор ганц золиос нь манай хүн Б.Хурц боллоо. Манай хүний хэлснээр, Ц.Нямдоржийн бузар булайг түүх шүүх биз. Бүх зүйл цаг хугацаатай.
Baliar zavaan sejeg hurmeer sdaa shig avgai vee. Bvvr neg huiten tsarailchaad. Hurtsiinhaa araas mani unshaad gertee hevt buzar avgai min
Тагнуулын . Баатар генералыг дөнгөсөн б даг. Хурц генералаа өмөөрдөг шүү;!
урвагч бузар жогорхой нямдорж