Ё.Отгонбаяр
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрснө долоо хоногт албан бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас цацсан мэдээлэлд түүнийг эргүүлэн татах болсон шалтгааныг
“Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй юм” гэж тайлбарласан.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын занаад орж, эргүүлэн татагдах болсон Монголын гурав дахь Элчин сайд нь Ё.Отгонбаяр болж магадгүй. Гэхдээ УИХ-аас Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжихгүй болов уу.
С.Баяр
Х.Баттулга Төрийн тэргүүнээр сонгогдсоноос 20 хоногийн дараа гадаадад суугаа Элчин сайдуудыг эгүүлэн татах хүсэлт гаргасны нэг нь ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр байлаа. Гэвч, С.Баяр өөрийн хүсэлтээр үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг гаргаж, УИХ хүлээж авсан. С.Баярыг Оюутолгойн гэрээтэй холбон шалгаж эцэстээ үндэслэлгүй баяжсан хэмээн шүүхээс мөн ял оноосон.
М.Энхсайхан
2016 онд УИХ-аас М.Энхсайханыг Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Элчин сайдаар томилсон. Гэвч, 2017 онд Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ дэмжсэн шийдвэр гаргасан.
М.Энхсайханыг Шведээс эгүүлэн татах болсон нь Ерөнхийлөгчийн цэвэр хувийн өс хонзонтой холбоотой байв. М.Энхсайхан, Х.Баттулга хоёр эртний өс хонзонтой хүмүүс. Түүнийг Элчин сайдаас эргүүлэн татсаныхаа дараа Тавантолгойг бусдад давуу эрхээр өгөхөөр санаархсан, терроризм үйлдсэн гэж буруутгаад дараа нь авто машины хэрэг тохоод ялласан байдаг.
Ийнхүү Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд гадаад дипломат бодлого үнэндээ гацаж, нурсан гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз.
Женко юу хийсэн юм бэ, баахан л хүн хорилоо
Баттулга бол агуу билээ. Бүгдээрээ дахин шүтэх хэрэгтэй.
Эргүүлэн татахгүй яадгийм Сү Батболдыг хамгаалж хэргийг буцаасан , тэр 1 хүний элчин биш Улсын элчин