2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР2Х.Баттулга, У.Хүрэлсүх, С.Ганбаатар гурвын БОЛОВСРОЛ

Х.Баттулга, У.Хүрэлсүх, С.Ганбаатар гурвын БОЛОВСРОЛ

Х.Баттулга, У.Хүрэлсүх, С.Ганбаатар. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хамгийн их амбицалж буй кандидатууд. Зодоон нь ил цагаандаа гарсан. Ялагч нь хэн байх нь хоёр сарын дараа шийдэгдэнэ. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Улаанбаатарт дунд сургуулиа төгссөн бол С.Ганбаатар Баянхонгорын 10 жилийг төгсөж. Х.Баттулга нь зураач мэргэжилтэй бол У.Хүрэлсүх нь улс төр судлаач. Харин С.Ганбаатар гадаадад сурч байснаас сургуулиа төгсөөгүй. Х.Баттулгын хуурай дүү Б.Баатар У.Хүрэлсүхийн нутгийн дүү Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах. Харин Х.Баттулга С.Ганбаатар хоёр хонгор нутгийн хүүхдүүд.

Гэхдээ тэд хоёулаа хамтдаа нэр дэвшиж магадгүй, эсвэл хоёулаа хамтдаа нэр дэвшихгүй ч болж магадгүй.

Ингээд энэ удаад тэдний эзэмшсэн боловсрол, эрхэлсэн ажлын талаар сонирхуулъя.

Халтмаагийн БАТТУЛГА

 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн.

Төгссөн сургууль:
  • 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
  • 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
  • 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
  • 1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
  • 1990 – 2004 онд “Женко” ХХКомпанийн Ерөнхий захирал
  • 1997 – 2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпанийн гүйцэтгэх захирал 1999 – 2004 онд “Мах Импекс” ХКомпанийн гүйцэтгэх захирал
  • 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
  • 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 – 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 – 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
  • 2006 оноос-Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
  • 2017 оноос – Монгол Улсын Ерөнхийлөгч

Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

1968 оны гуравдугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн

Төгссөн сургууль:
  • 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
  • 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр
  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  •  2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн
  •  2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2017 онд Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд
  • 2020 онд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2021 оноос УИХ-ын гишүүн

Сайнхүүгийн ГАНБААТАР

1970 оны долдугаар сарын 30-нд төрсөн.

Төгссөн сургууль:
  • 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1989-1991 онд Монгол улсын Политехникийн их сургуулийг Геологийн факультет сурч байсан/ төгсөөгүй/
  • 1991-1994 он Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистрт сурч байсан /төгсөөгүй/
  • 1994-1998 онд Хамерсмит вест лондон коллежийг HND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан /төгсөөгүй/
  • 2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль
Ажилласан байдал:
  • 1997-2000 он Хаан банкинд дадлагын менежер
  • 2001-2002 он Тусгай активын газрын захирал
  • 2002-2003 он СЭЗДС-д багш
  • 2003-2004 он Удирдлагын академид багш
  • 2005-2006 он УИХ дахь нийгэм эдийн засгийн зөвлөх
  • 2005-2007 оны 4 дүгээр сар хүртэл Эрс-Шинэчлэл хөдөлгөөний тэргүүн
  • 2006-2007 оны 4 сар хүртэл Үндэсний Соёмбо хөдөлгөөний удирдагч
  • 2004 оноос Монголын лектор төвийн хүндэт ерөнхийлөгч
  • 2007 оноос Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооны болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч
  • 2009 онд Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2020 онд МАХН-ын дэд дарга
  • 2020 оноос УИХ-ын гишүүн

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

6 СЭТГЭГДЭЛ

  1. Bid mongol hun mongol ulsaa bodsonch yos zui judagaa bodson mongol erunhiilugchiig husch bn hytadiin umnu suhurch buhulzdug hytadiin araas guideg uhanaagiin hurelsugiig demjihgui chi mongol.n ireeduigeer togloson chamaig alahad bagadan chi mongol uls.s zailsan deer bh chinii tsus mur idooch hurtel urgeljilj bn oruulj irsen hytad uls chin mongoliin niit irgeded haldwar wirusaa taraaj mongoliig suiruulj bn uuniig uhaardaggui hurelsuhiig mongol ornoos nen dariu garahiig shaardaj bn

  2. Өнөөдөр их дээд сургууль төгссөн дипломны голууд зөндөө байна.
    Одоо төгссөн сургуулиар биш ухамсар, ухаан, чадвараар нь үнэлж дүгнэдэг болсон байх.
    УИХ-ын гишүүд гээд энгийн нэгэн малчнаас дор ухаангүй тэнэг хүмүүс байна.
    С Ганбаатар, Х.Баттулга 2 дээд сургууль төгсөөгүй ч төгссөн хүмүүсээс илүү мэдлэг чадвартай эх орноо, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс гэж бодож байна.

  3. Зайлуулдаг ХҮРЭЛСҮХ дандаа л ТББ ын ажил л хийж байсан юм бна даанч Холыг бодох чадвар муутай байсан юм. Намын амбиц хөөгөөд ах нарынхаа туслах л байж дээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!