Засгийн газраас иргэдийнхээ амьдралыг дэмжих зорилгоор 3.3 иргэн бүрт 300 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж үзүүлсэн. Нийт иргэдийн 80 гаруй хувь нь 300 мянган төгрөгөө авсан.
Гэхдээ бүх иргэддээ хавтгайруулан мөнгө тараасанд ХҮН-ын дарга Т.Доржханд шүүмжлэлттэй хандав. Тэрбээр цар тахлын үед гэрээсээ ажлаа хийж, цалин мөнгөө цагтаа авч буй төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх ёсгүй байсан гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Дэлхий даяараа ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад хүнд байгаа энэ үед Засгийн газар 300 мянган төгрөг тарааж иргэдийнхээ орлого, ажлын байрыг хамгаалж байгаа бодлого зөв. Тиймээс 300 мянган төгрөгийг олгож байгаа нь зүйтэй. Харин хүүхдийн мөнгөтэй адил бүх иргэддээ хавтгайруулж олгох буруу. Тухайлбал, зайлшгүй хамрагдах ёстой зорилтот бүлэг нь юу вэ гэхээр орлогоо алдсан, ажилгүйдэлд өртсөн гэр бүл, төрийн үйлчилгээний албан хаагчид буюу коронавирусийн фронт дээр ажиллаж байгаа цагдаа, онцгой, эмнэлгийн ажилтнууд, багш нарт энэ мөнгийг олгох нь зүйтэй.
Харин эдийн засаг хямарч байхад хямралд автдаггүй, тогтвортой орлоготой хэсэгт заавал олгох шаардлагагүй гэж бодож байгаа.
Тиймээс ядаж УИХ-ын 76 гишүүн, сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга, шат шатны газар хэлтсийн дарга нар гээд төрийн захиргааны албан хаагчид ёс зүйн хувьд энэ мөнгөнөөсөө татгалзах хэрэгтэй” гэжээ.
А.АНАР
Shaagaad l bhiin lalariin buuni nohoi ci uuruu tgd tatgalzaj cadaa yu gambuushiin hamaatan aytai sejgiin pizda shu
Ажлаа хийсэн л бол хаанаас хийх нь хамаагүй ажлын хөлсөө авах нь шударга.Тэд иргэн мөн биздээ.?Бүр юу ч хийдэггүй ажилгүйчүүдэд өгч болох хирнээ ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид яагаад болохгүй гэж? Тэд бүгд авилгач биш байх.Энэ чинь харин ДУБИНК УУ ҮГҮЙ ЮУ?
Уг нь бол маш зөв асуудал шүү дээ та нар минь бүгд гэртээ байж ажилаа хийхгүй сул цалин аваад хэвтэж байгаа улсууд шүү дээ хувийн хэвшилийхэн бол 11 сараас хойш цалингийн бараа үнхээр харсангүй гэр орны өнгөтэй болгон ломбарднд өлмүүн зэлмүүн нь аж төрж байна даа
Ene chini harin zuv shu