2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР1Т.Доржхандыг царайчлагчид ба ХҮН-аас хэн нэр дэвших вэ

Т.Доржхандыг царайчлагчид ба ХҮН-аас хэн нэр дэвших вэ

Ердөө хоёр сар хүрэхгүй хугацааны дараа  монголчууд зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгоно.  Энэ удаад парламентад суудалтай дөрвөн нам оролцох эрхтэй. Гэхдээ МАН-тай наймаа тохирвол Н.Энхбаярын намаас хүн нэр дэвшихгүй болох байх.  Тэгэхээр МАН+МАХН, АН, ХҮН гэсэн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байна. ХҮН ард түмнийхээ захиалгаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна гэсэн.  Тодруулбал, Хөдөлмөрийн Үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах бөгөөд нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой гэдгийг Намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд онцоллоо  Тус намаас Д.Энхбат, Ц.Оюунгэрэл, Д.Жаргалсайхан, Н.Алтанхуяг нэр дэвшиж магадгүй гэх таамаглал  улс төрийн хүрээнд өрнөж байна.

Д.Энхбат

“Датаком”-оор овоглосон Д.Энхбат ХҮН-аас нэр дэвших магадлал өндөртэй хүмүүсийн тоонд багтаж буй. Тэрбээр өмнө УИХ-ын гишүүн байсан, ИЗНН-ын даргаар ажиллаж байв.  Монголын өнөөгийн оюун санааны манлайлагчдын нэг гэж зарим хүмүүс үздэг. Жиргээнд маш идэвхтэй, дагагч олонтой нэгэн.  Гэхдээ эдийн засаг, улс төр сонирхогчид түүнийг танихаас масст танигдаагүй фигур гэж хэлж болно.

Д.Жаргалсайхан

Эдийн засагч, “Дефакто” нэвтрүүлгийн хөтлөгч түүнийг ХҮН-ын захиалгад нэрлэх хүмүүс бий. Ямар нэгэн улс төрийн намд харъяалалгүй.  Мөн л улс төр, эдийн засгийн хүрээнийхнээс өөр масст танигдаагүй хүн.

Ц.Оюунгэрэл

Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ хамгийн түрүүнд зарласан тэрбээр АН-аас өрсөлдөх сонирхолтой байгаа. Хэрэвзээ АН өөр хүнийг нэр дэвшүүлбэл аргаа бодохоо ч нуугаагүй. Түүнийг ХҮН-аас нэр дэвших хамгийн магадлал өндөртэй хүний тоонд нэрлэж байна. Хэрэвзээ тус намаас нэр дэвшвэл ялалт байгуулж ч магадгүй. Гадаад нөхөртэй, эмэгтэй хүн гэдэг өнцгөөр нь харахгүйгээр түүнийг ХҮН-аас нэр дэвшүүлбэл гоё фигур болно. Ёстой гоё сонгууль ч болж магадгүй.  Хүний эрхийн мэдрэмжтэй, түүнийг масс танина гэх мэт давуу тал бий.

Н.Алтанхуяг 

Бие даагч Н.Алтанхуяг ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй мэдээлэл ч хөврөх боллоо. Нэгэн цагт АН-ын дарга, Ерөнхий сайд явсан тэрбээр журмын нөхөддөө ихэд гомдсон. Тиймээс ч Х.Баттулгатай очиж нийлж, намаа самрахад багагүй үүрэг гүйцэтгэсэн гэх шүүмжлэлд өртдөг. ХҮН-аас нэр дэвшвэл АН, МАН-ын нэр дэвшигчтэй ана мана өрсөлдөж магадгүй фигур.

Холбоотой мэдээ

3 СЭТГЭГДЭЛ

  1. Энэ хүмүүс дотор Оюунгэрэлээс өөр ерөнхийлөгч болчих хүн алга даа ард түмэн минь толгойны цар хүрээгээр нь хүнийг дэмжээрэй ядаж л Оюунгэрэл олон леценз ,шүүх,прокурор,АТГ гийн дарга нартай сүлбэлдээд гүйгээд байхгүй байлгүй дээ С.Удвалаас л хамаагүй дээр дээ

  2. Хэн дэвшихийг энэ халтар мэдэхгүй цаад эзэд нь шийдэх биз. Хүрэлсүхийн өрсөлдөгчийн санал хуваах хүнийг л гаргана

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!