Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй С.Эрдэнийг өрсөлдөгчид нь биш өөрийнх нь намын ноход урж тасдахад бэлэн байна. Инээсэн нөхөр уурласан дайснаас илүү аюултай гэж энэ. Тодруулбал, Женко намынхан С.Эрдэнийг унагахын төлөө улаан цагаандаа гарчээ. Увс, Сүхбаатарт С.Эрдэнийн штабыг байгуулахгүй байх, сонгуульд нь оролцохгүй байх даалгаврыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нар үүрэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд хүртэл явж байна.
С.Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ авахдаа намын дотор шургалсан хар хүчний тухай зүгээр нэг онцлоогүй биз. Түүний дурдсан тэрхүү хар хүч нь мэдээж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ба монгол ялначууд. С.Эрдэнэ яагаад Ардчилсан нам ялах ёстойг тодорхойлохдоо “Нэг намыг өөрсдийн өчүүхэн эрх ашиг, шунал хүсэлд мулгуйдан бидний үнэт зүйлийн нэгдлийг хуваагдмал болгох гэсэн энэхүү хар хүч өнөөдөр өөрсдийн эрх мэдлээ алдаж чадахгүй, өчүүхэн эрх ашгийнхаа төлөө нэг цул үндэстнийг хагалж, хуваан үнэт зүйлсийг маань дэвсэлж, устгахаар улаарч байгааг бид харж байна. Тиймээс бид өөрт байгаа хүч чадлаа дайлчлан энэхүү тулаанд итгэл төгс ялна гэдгээ илэрхийлж байна. Энэ хар хүчний учруулах хор хохирол дэндүү том гэдгийг маш сайн ойлгож байна” гэсэн.
Монголын ардчиллын буяныг хамгийн их хүртсэн нь Х.Баттулга. Эсрэгээрээ Ардчилсан нам УИХ-ын сонгуульд дараалан ялагдахад Хүргэсэн хүн нь Бас л Х.Баттулга.
УИХ-2016 оны сонгуулийн өмнөхөн Ардчилсан намын эсрэг жагсаал зохион байгуулж явсан нь гүүглд баримт болон үлджээ. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн турш хар технологиор АН-ынхнг намнаж, гүтгэж, самарч ирсэн. Х.Тэмүүжинг сайн ах, С.Баярцогтыг оффшорчин, Л.Гантөмөрийг мүүнчин, М.Батчимэг агсныг тагнуулч, Г.Батхүү агсныг тангаргийн буг, Ч.Сайханбилэгийг Дубайчин гээд аль өнгөтэй өөдтэй болгонд нэр хоч зүүж, ёстой л худал үгийг мянга давтаж үнэн болготол нь хар пиараар нүдсэн дээ.
УИХ-ын 2020 оны сонгуулиар АН-ын нэр дэвшигчдийг олноор нь баривчилж шоронд хийсэн. Салсан, нийлсэн хүүхнүүдээ нэр дэвшүүлж АН-ын саналаас хуваасан гээд түүний гай их. Гэтэл спиртын наймаачнаас Монголын тэрбумтан, тэрбумтанаас Монгол Улсын Төрийн тэргүүн болтлоо тэр Монголын ардчиллын буяныг хангалттай эдэлж яваа. Ардчиллын ололтоор Х.Баттулга Ерөнхийлөгч болсон бол Х.Баттулгын гайгаар Монголын ардчилалд өнөөдөр аюулын харанга дэлдээд байна.
Монголыг Шанхайн ломбардад тавихыг санаархсан, цаазын ялыг сэргээхийг завдсан, 14 хүнийг үзэл санааны хохирогч болгосон, нэмээд улс төрийн намуудыг тарааж ганц хүний дарангуйлал тогтоохыг оролдсон гээд түүний гэм нүгэл их. Монголд ашигтай төсөл болгоныг гацааж, Монголын эрх ашгийн эсрэг ажилласан. Төмөр замын төслийг зогсоож, Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлж, гадаадын дарангуйлагчидтай нийлж хар мөнгө угаасан гээд Женкогийн нүглийг нь тоочоод барашгүй. Түүний гацаасан, нураасан бүхэн Монголыг ялагдалд хүргэж, Оросод “ялалт” авчирсан гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй.
Оросын нүүрсний зах зээлийг тэлэхийн тулд Монголын нүүрсний төмөр замыг 10 жил гацаасан түүнийг В.Путин нь хүртэл ашиглаад хаясан. Хамгийн сүүлчийн удаа Төрийн тэргүүний хувиар Кремльд анх удаа хөл тавих гэсэн Х.Баттулгын хүсэлтийг нь “ах” нь хүлээж аваагүй байдаг.
Оюутолгойн гэрээг байгуулж Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан болгоныг харлуулж, шоронд хийснийг гадны захиалга гэж харах хүмүүс ч бий. Одоо Ардчилсан намыг дээрэмдэж аваад Монголын ардчиллыг булшилж, авторитори дэглэм тогтоохыг мөрөөдөж яваа. Хадамсаг хазгар хүргэнээс болж Монголын ардчилал хэдийнэ хазайжээ. Энэ хар хүчний эсрэг зогсож, хазайсан ардчиллыг хамгаалах ганц хүн бол С.Эрдэнэ гэж харагдаж байна.
Г.Хэрлэнтуяа
Бас хэний захиалгаар ийм юм бичээд байдгийм дээ. Хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ. Баттулга ерөнхийлөгч цаасан дээрх зүйлсийг бодит болгосон гэж боддог. Тэр зүгээр нэг спиртний наймаачин байгаагүй. Тэр маш олон дампуурах гэж байсан үйлдвэрийг хувьчилж авч өнөөдөр үндэсний хэмжээнд топ хувьцаат компаниуд болгосон гэж боддог. Талх чихэр, Мах импекс гэх мэт. Өөрийн хөрөнгөөр улсдаа Чингисийн хөшөө бас болгосон. Өөр хэн тийм юмнууд хийсийн бээ. Харин ерөнхийлөгчийн нэг дутагдалтай тал нь өөрийн хийсэн ажлаа бусад шиг ярьдаггүй юм шиг санагддаг. Хувь хүний өөрийнх нь зан төлөв юм болов уу гэж боддог. Ерөнхийлөгчийг төмөр замтай холбож их буруутгадаг юм шигээ. Гэтэл төмөр замын ажлыг маш улс төрийн аргаар үйл явцыг сааруулж, төсөв мөнгийг шийдэж өгөхгүй байсан. Гэтэл өнөөдөр тэр олон жил ярьж байсан төмөр зам баригдаад дуусч байх жишээний.
Тийм шүү
ТИЙМ ШҮҮ…
ёстой донгоддог байна шд. баттулга бузар булай бүхний эхлэл гэдэг нь үнэн
хамуурчихсан тархинууд
Энэ новш албаар төмөр замыг саатуулж Монголыг хорлосон. Төмөр замгүйгээс нүүрсний зах зээлээ Орсуудад алдаж хэдэн зуун Монгол залуус нүүрсний зам дээр үхлээ
МАНгаруудад л сайн юм болж дээ тийм юм болсон ч юмуу үгүй ч юм уу бузар гүтгэгчид дээ
Үнэн бичиж.
АН-ын уналт Эрдэнэ дарга болсоноос эхтэй. Эрдэнэ өөрөө баттулгыг ерөнхийлөгч болгох ажлыг з/б байхаа дандаа сэжигтнүүд, эрүүгийн хэрэгтнүүд ардчиллын нэр барьж эрх мэдэл эд хөрөнгөд хүрсэн нь бодитой үнэн. тэгэхээр хэн нь хэнийгээ гэхэв дээ, эрдэнэнийн нэр хүнд ямар байгаа билээ, үүнийг мэдсээр байж дахиад л нөгөө муу АН-ыг бамбай болгож нэр дэвшсэн
АН-ын уналт Эрдэнэ дарга болсоноос эхтэй. Эрдэнэ өөрөө баттулгыг ерөнхийлөгч болгох ажлыг з/б байхаа дандаа сэжигтнүүд, эрүүгийн хэрэгтнүүд ардчиллын нэр барьж эрх мэдэл эд хөрөнгөд хүрсэн нь бодитой үнэн. тэгэхээр хэн нь хэнийгээ гэхэв дээ, эрдэнэнийн нэр хүнд ямар байгаа билээ, үүнийг мэдсээр байж дахиад л нөгөө муу АН-ыг бамбай болгож нэр дэвшсэн