2024.04.29, Monday
spot_img
НҮҮР2УДШ мэлзэв үү, С.Эрдэнэ гүтгэв үү ?

УДШ мэлзэв үү, С.Эрдэнэ гүтгэв үү ?

Улсын дээд шүүх  болон УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг гүтгэхгүй байхыг сануулсан бол С.Эрдэнэ шүүх гэм буруугүй хайцаалвал улс төрийн бүр аргаар тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Ингээд тэдний байр суурийг хүргэе.

УДШ:Дээд шүүхийг гүтгэсэн этгээдүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэнтэй холбогдуулан иргэн С.Эрдэнэ 2023 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид болон улс төрийн намын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааны талаар олон нийтэд үндэслэлгүй, худал мэдээлэл хийсэн, түүнчлэн Улсын дээд шүүх болон шүүгчдийн албаны нэр хүндэд илэрхий халдсан үйл ажиллагааг удаа дараа явуулсан тул энэхүү тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.

2022 оны гуравдугаар сарын 2-ны өдөр  Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан ҮБХ-ны 392 гишүүний 255 нь намын даргын сонгуулийн асуудлыг хэлэлцсэн 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн ҮБХ-ны хуралдаанд оролцсон нь С.Эрдэнийн өөрийнх нь 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхэд ирүүлсэн 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн ҮБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн нэрс, Л.Гантөмөрийн Улсын дээд шүүхэд ирүүлсэн 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн ҮБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн нэрс зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдоно.

Улсын дээд шүүх улс төрийн намын дотоод асуудалд оролцож байгаа хэрэг биш бөгөөд харин ч Ардчилсан намын дотоод маргаанаас үүдэн түүний үндсэн бүтцийн байгууллага болох ҮБХ-ны эрх зүйн чадамж нь бүрэн үгүйсгэгдэх үр дагавраас хамгаалсан, үндсэн бүтцийн байгууллагаараа дамжуулан дотооддоо маргаанаа шийдвэрлэх боломжийг олгосон  агуулгатай болно.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн дээд байгууллага болох Улсын дээд шүүх, шүүгчдийн албаны нэр хүндэд ноцтой халдаж, гүтгэлэг тарааж буй этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх, Улсын дээд шүүхийн шүүгчидтэй  холбоотой “олноороо хүнд гэмт хэрэгт холбогдсон эсэх” талаар бодит мэдээллийг эрх бүхий байгууллагууд болох УЕПГ, АТГ, ЦЕГ-аас авч олон нийтэд мэдээлэх талаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, холбогдох байгууллагуудад хандаж, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ, ҮБХ-ны дарга Д.Ганбат болон албаны бусад хүн Улсын Дээд Шүүх(УДШ)-ийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

 С.Эрдэнэ: УДШ-тэй улс төрийн бүх аргаар тэмцэнэ

Шүүн таслах ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох нөлөөлөх ёсгүй. Дээд шүүх биднийг олон нийтэд үндэслэлгүй худал мэдээлэл хийсэн. Түүнчлэн Улсын Дээд шүүх болон шүүгчдийн албаны нэр хүндэд илэрхий халдсан үйл ажиллагааг удаа дараа явуулсан мэтээр мэдэгдэлдээ дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй.

УДШ хуулийг хангах үүрэгтэй байгууллага болохоос биш аль нэг байгууллагын дотоод маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг байгууллага биш.

Улс төрийн намыг бүртгэл хөтлөх журам, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтуудыг УДШ ноцтой зөрчсөн. Хууль бус үйл ажиллагаа нь хэрээс хэтэрч байгааг өмнө хэлж байсан. Өнөөдөр ч энэ байр сууриа нотолж байна.

УДШ улс төрийн захиалгаар Улс төрийн намуудын бүртгэлийг будилуулдаг, намын эрх мэдлийг дотор нь хүчээр, захиалгаар шилжүүлдэг бусармаг үйл ажиллагаа явж байгаа. Мөн Дээд шүүхийн зарим шүүгчдийн холбогдсон, ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэсэн мэдээллийг өнөөдрийг хүртэл шалгуулахгүй байгаа. Өөрсдийгөө хамгаалж асуудалд хандаж байна.

Иймээс нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан УДШ-ийн хууль бус захиргааны актыг хянуулах гэж өгсөн үйл ажиллагаанд дээд шүүх нөлөөлөхгүй байхыг хатуу анхааруулж, шаардаж байна. Захиргааны хэргийн шүүхэд нөлөөлөх замаар өөрсдийн гэм буруутай үйлдлээ хаацайлах оролдлого хийвэл улс төрийн бүхий л арга хэлбэрээр тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар хэлье.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!