2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР3Амь тавьж буй АН-ыг хэн нь аврах вэ?

Амь тавьж буй АН-ыг хэн нь аврах вэ?

Хагарсан шаазан эргэж эвлэдэггүй шиг үнэнийг хэлье. Эвдрэлцсэн Ардчилсан нам эргэж, нэгдэхгүй нь тодорхой болжээ. Ардчилсан намын хоёр том бүлэглэл болох С.Эрдэнийн болон Ц.Тувааны талынхан хоёр тусдаа шинэ даргаа “хайж” байна. Талууд гуравдугаар сарын 28-нд буюу нэг өдөр намын даргаа хоёр тусдаа тодруулах гэнэ.

С.Эрдэнийнх цар тахлын эрсдэлээс урьдчилсан сэргийлж цахим хэлбэрээр, Ц.Тувааны бүлэглэл уламжлалт буюу цаасан хэлбэрээр санал хураалтыг зохион байгуулна. Мэдээж, хоёр тусдаа “тодорсон” даргын хэнийг нь бүртгэх вэ гэсэн хэрүүл шүүх дээр өрнөнө. Энэ нь хэнд ашигтай вэ, эрх баригч МАН-д.

Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга уриалга гаргасан шигээ Ардчилсан намыг эвлэрүүлэх их ухаан зарах хэрэгтэй байв. Гэвч, түүнд үзэл бодолтой, үнэт зүйлтэй АН-аас илүү өөрийг нь албан тушаалд хүргэхэд ашиглах нам хэрэгтэй. Иймээс энэ удаад АН эв зүйгээ олж чадсангүй.

АН-ын хоёр тусдаа сонгуульд 9 хүн өрсөлдөж байна. Тэдний хэн нь амь тавьж буй АН-ы аварч, үнэт зүйл, үзэл бодолтой Ардчилсан намыг эргүүлж авчирч чадах вэ?

Ц.ОЮУНГЭРЭЛ

Тэрбээр их эртнээс АН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн. Ганц эмэгтэй нэр дэвшигч. Ардчилсан намыг эвлэрүүлэх болов уу гэсэн хүлээлт үүсгэсэн. Хүний эрхийн төлөө дуугарч чаддаг АН-ын ганц эмэгтэй гэхэд буруудахгүй.

Түүний онцлох үг: Амьдралын минь хамгийн том гоёл бол Ардчилсан нам минь билээ

М.ТУЛГАТ

АН-ын боловсролтой залуучуудын нэг. Намын даргын сунгаанд Ц.Оюунгэрэлийн эсрэг хүчтэй өрсөлдөгч гэж харагдаж байгаа.

Түүний онцлох үг: Ардчилсан намын үнэ цэнэ нь эрх мэдэл, эд хөрөнгөнд оршдоггүй. Ардчилсан намын үнэ цэнэ нь үзэл санаандаа оршдог.

Ч.ӨНӨРБАЯР

Ц.Элбэгдоржийн хүн гэсэн “шошго” түүнийг дагалдаж байна. Үүнийг л үл харгалзаад сонговол АН-ын боловсролтой мэдлэгтэй залуучуудын нэг.

Түүний онцлох үг: С.Эрдэнийн АН, Ц.Тувааны АН гэж байхгүй ээ. Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй, УИХ-д нэг бүлэгтэй, нэг үзэл баримтлал, нэг дүрэмтэй нэг л  АН бий.

Л.ГҮНДАЛАЙ

Ардчилсан намаас нэг бус удаа гарч, нэг бус удаа элсэн орсон. Түүнийг сонгох магадлал бага. Гэхдээ сонгуулийн сонирхолтой болгох фигур.

Түүний онцлох үг: Бүлэг фракцгүй АН-ыг бий болгоно.

Ц.УРТНАСАН

Тус намын дэд даргаар ажилладаг. С.Эрдэнийн фракц. НДЕГ-ын даргаар ажиллаж байсан. Намдаа танигдсан ч олон төдийлөн танигдаагүй хүн.

Түүний онцлох үг: Бодлогын нам болон шинэчилнэ.

С.ЭРДЭНЭБОЛД

Өнгөрсөн 4 жил АН-ын залуусын байгууллагыг толгойлж ажилласан. Сүүлдээ АН-ын ялагдлын буруутнаар ах нарыгаа нэрлэдэг. Х.Баттулгын үзэл бодлыг дэмждэг

Түүний онцлох үг: Эв нэгдэл, бодлогын сөрөг хүчин, засаглаж чаддаг ялагч намын төлөө ажиллана.

О.ЦОГТГЭРЭЛ

АН-ын ганц баян нь. Тиймээс Х.Баттулга түүнийг балиашиглаж байгаа.  УИХ-ын гишүүн. Гэхдээ мөнгөтэй баян гэхээс өөрөөр тодрох имижгүй нэгэн.

Түүний онцлох үг: Ардчилал бол нэг үгээр хэлэхэд оролцоо юм.  Гэтэл бид ардчилал нэрийн дор иргэдээ хуурамчаар оролцуулсаар байна. Одоо бид жинхэнээрээ оролцох боломжийг бүрдүүлж өгнө.

Д.ПҮРЭВДАВАА

Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Ц.Элбэгдоржийг эрх мэдэлтэй байх үед аялдан дагалддаг байсан “дүү нар”-ынх нь нэг. Намдаа дэмжлэг муутай.

Түүний онцлох үг: Эрх мэдлийг энгийн гишүүддээ олгосон нам байна.

О.АМАРТҮВШИН

Х.Баттулгын сойж буй бас нэг нэр дэвшигч. МАН-аас АН-д урвасан. Үзэл бодол туйлбаргүй нэгэн. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч.

Түүний онцлох үг: Хөгжлийг ардчилсан үзэл санаа буюу эдийн засгийн эрх чөлөө авчирна.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

5 СЭТГЭГДЭЛ

  1. Avral erj bui Ardchilsan namiin golomt dahi tsuchil UIH n tanhimd 11 hen gishuuntei uugij b a. Tendees itgel huleelgen debshuulsen O.Tsogtgereliig ene nohtsol baidald demjij yabuulsan n deer de! UIH n inder, ANamiin buleg, bodlogo zorilt n erh barigchdiin yag derged n, ulaan nuur luu n harsan baidaltai baij iluu zangarag, huchtei baih bolno. Namiin bair, gudamjnaas temtseh n uchir dutagdaltai.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!