Нутгийн ах У.Хүрэлсүхээс засгийн тамгаа гардсан түүнийг анд нөхөд, ах нарынхаа авлигын эсрэг тэмцлийг өрнүүлнэ чинээ хэн ч төсөөлөөгүй биз. Түүний гурван жилийн гол реформ, ардчиллын суурийг идсээр явсан авлига байсан нь үнэн. Монголоор сонин сайхан юу байна гэх асуултад “Авлига, хулгай л байна даа” гэж хариулах хүртлээ монголчууд авлигад идэгдэж, авлигатай эвлэрсэн байсан юм. Энэ “хорт хавдар” улам хүндэрсээр эдийн засгаа өвчлүүлээд зогсохгүй эцэстээ улс нь элгээрээ хэвтсэн. Иймээс авлигатай тэмцэхгүйгээр эдийн засгийн мянган сайхан төсөл хөтөлбөр гаргаад цаасан дээр үлдэхээс цаашгүй байлаа. “Эр хүн зоригтой бол чоно чацга алдана” гэж үг бий. Л.Оюун-Эрдэнэ зоригтой бас тууштай бол авлигачид чацга алдаж таараа. Эхнээсээ ч эх орноо тонож, эдийн засгаа хорлож ирсэн авлигачид айдастай байгаа. Өнгөрсөн гучин жилийн алдааг мэдээж гуравхан жилийн дотор цэгцлэх амаргүй. Нэг талаас анд нөхдөө, нөгөө талаас улс орноо бодох сонголтын өмнө тэрбээр гурван жилийн өмнө зогсч байсан. Нам аа аврах уу, улсаа аврах уу?!. Тэр энэ асуултад хэрхэн хариулахаас Монголын ардчилалын хувь заяа шийдэгдэхээр байлаа. Мэдээж, тэр анд нөхдөө биш ардчиллыг сонгосон. Энэ талаарх түүний эшлэл үг ба реформыг хүргэе!
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЭШЛЭЛ
- Авлигатай тэмцэнэ гэдэг анд нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг юм.
- Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй.
- Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм.
- Авлигыг таслан зогсоохгүй бол ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.
- Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна.
- Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно.
- Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна.
- Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж буй ч авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байна.
- Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЭРХ ЗҮЙН РЕФОРМ
- Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэв.
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар хуульчлав.
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй.
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээд магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй.
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хассан.
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасав.
- Улс төрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглов. Дээрх албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд төрөөс санхүүжих сургалтын тэтгэлэгт хамрагдахыг хориглох зэрэг авлигын гэмт хэргийн эсрэг хуулийн өөрчлөлтүүдийг баталжээ.
Өнгөрсөн гурван жилийн авлигатай, анд нөхөдтэйгөө хийсэн түүний тэмцлийн үр дүнг эдийн засгийн үзүүлэлтээр илэрхийлье. Тоо худлаа хэлдэггүй л гэдэг.
- 2023 онд экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрэв.
- 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдуулжээ.
- Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.
- Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад оржээ.
- Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
- Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давлаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарсан.
- Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
- Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650,000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого олжээ
- Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бүсчлэлийн бодлого эрчимжиж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 165,000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж түүхэн дээд амжилтыг тогтоов
- Эрүүл мэндийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдлаа.
- Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрлээ.
Б.ТОРОЙ