Нэг талаас Монгол улсын Засгийн газар, нөгөө талаас Рио тинто-гийн баг Оюу толгой төсөл тойрсон асуудлаар хэлэлцээгээ эхлүүллээ. Өчигдөр болсон талуудын уулзалтаар хэлэлцээ албан ёсоор эхлээгүй ч Монголын Засгийн газрыг төлөөлсөн багийн гишүүд тус тусдаа байр сууриа илэрхийлээд байна. Хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто-гийн зүгээс хэлэлцээ дуусч, тодорхой үр дүнд хүртэл байр сууриа илэрхийлэхгүй бололтой. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд Рио Тинто-гийн Зэсийн группийн захирал Б.Болд Блүүмбэрг, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Өдрийн сонинд байр сууриа албан ёсоор илэрхийлсэн билээ. Түүний Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас онцлох байр сууриудыг нь түүвэрлэн хүргэе.
^ Ер нь маргаантай асуудал тийм ч олон биш. Татварын асуудал бий. Тэр нь Лондонгийн арбитрын шүүхээр шийдэгдээд явна. Менежмэнтийн зардлын хувь, зээлийн хүүг хэрхэн яаж буулгах тухай асуудал яригдаж байгаа. Энэ бүхнийг бид ойлгон хүлээн авч ажиллана. Ногдол ашигтай холбоотой асуудал яригдаж таарна. Нэлээд нарийн төвөгтэй, энгийн хялбараар тайлбарлахад хэцүү асуудлууд. Тийм ч учраас иймэрхүү асуудлыг, Оюу толгойн талаарх бусад ойлголтуудыг илүү сайн таниулан тайлбарлах нь бидний нэг зорилго.
^ Гүний уурхайн уулын ажлын төлөвлөгөөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал ярилцах ёстой зүйлсийн эхэнд жагсаж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт 80-90 хувийн биелэлттэй яваа гээд харахаар ихэнх хөрөнгө оруулалт нь хийгдэж, гол ажлуудаа нугалчихсан гэсэн үг.
^ Ирэх жилээс гүний уурхайн олборлолт эхэлнэ. Тэр үеийн шинэ гэрээ ямар байх вэ гэдэгт анхааръя гэж байна. Мэдээж гүний уурхайн хөрөнгө оруулалт дахиад хийгдэж, бүтээн байгуулалт нь үргэлжлээд явна. Тэр үед ямар эрсдэл гарах вэ гэдгээ ярилцаж таарах байх.
^ Нэг том эрсдэл бол зардал. Бизнес учраас зардал нь дээш доош болж хэлбэлзэх нь тодорхой. Бизнес хийж байгаа хамтрагчид гэдэг утгаараа аль аль талдаа эрсдлээ ойлгоод цааш явах байх.
^ Ер нь Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа амжилттай хэрэгжихийг бүх талууд харахыг хүсч байгаа. Тийм ч учраас бид хамтарч ажиллана. Туркойз Хиллийн төлөөлөл ч бас Монголд бий. Засгийн газартай хийж байгаа яриа хэлэлцээнд оролцоод явна.
^ Бид олон нийт, зах зээлд мэдээлэл хүргэх үүрэг хариуцлагаа үргэлж мөрдөж ажилладаг. Энэ үүргээ умартсан гэсэн утга агуулсан аливаа мэдэгдэл ор үндэсгүй.
^ Бид гүний уурхайн зардал нэмэгдсэн, анхлан төлөвлөсөн хугацаанаас хоцрохоор болсон тухай мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Оюу толгойн үр өгөөж талуудад хэрхэн хуваарилагдахыг шинээр харах шаардлагатай, зүй ёсны хэрэг гэж бид үзэж байна. Засгийн газар энэ асуудалд сэтгэл дундуур, болгоомжлолтой хандаж яваа гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тийм ч учраас бид яриа хэлэлцээ хийхдээ Засгийн газрын санаа бодлыг илүү сайн сонсож ойлгохыг хичээн ажиллана.
^ Оюу толгой төсөлд оруулсан 11 тэрбум ам.долларын ойролцоогоор 8 тэрбум нь Монголын эдийн засагт уусаад шингэчихсэн гэж хэлж болно. Ингээд харахаар “Яасан их мөнгө зарцуулдаг юм бэ” гэж шүүмжлэх нь өрөөсгөл болчихож байгаа юм. Илүү мөнгө зарцуулах хэрээр улсад илүү татвар төлж байгаа. Энэ хөрөнгийг анх төсөл эхлэхэд Рио Тинто болон олон улсын хөрөнгө оруулагчид бүхэлд нь гаргасан. Засгийн газрын зүгээс Эрдэнэс Оюу Толгой компаниар дамжуулан хувь эзэмшсэн боловч ямар ч хөрөнгийг шууд гаргаагүй.
^ Өнөөг хүртэл Оюу толгойн орлого ашиг энэ анхны хөрөнгө оруулалтыг буцаан төлөхөд биш, харин Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гүний уурхайг барьж байгуулахад бүрэн зарцуулагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн орлого ашиг нь эргээд Монголдоо болон Оюу толгойдоо зарцуулагдаж байгаа.
^ 150 гаруй жилийн турш хөгжүүлж ирсэн технологи, мэдлэг туршлагыг нь бид ашиглаж байгаа учраас Рио Тинто тодорхой хувиар менежмэнтийн төлбөр авдаг. Ер нь бол Оюу толгойгоос Рио Тинтод менежментийн төлбөрт төлж байгаа мөнгөн дүн нь төсөлд зарцуулагдаж буй хөрөнгө зардлын багахан хэсгийг л эзэлдэг. Засгийн газрын зүгээс менежмэнтийн төлбөрийн талаар асуудал дэвшүүлж байгаа. Бидний хувьд тэр бүхнийг нь ойлгон хүлээн авч ажиллана.
А.Сэцэн
Hutsdag hulgaich we ergvv hvmvvs gej bodood bna uu novsh chini
Hutsdag hulgaich we ergvv hvmvvs gej bodood bna uu novsh chini
Хуцдаг хар новш вэ бүх гэрээг нь цуцлаж өөдтэй ажилаж чадахгүй бол эртхэн боль
Гүний уурхай олборолт говийн гүнд байгаа усны нөөцийг ховх сорно
зочин Ер нь бол монгол хунийг техник технологиор мэдлэг сул дорой амьдрал нь ядуу буурай гэж үзэж мөн тэр уеийн удирдлага юм үзээгүй мунхаг хумуус байсанаас л ийм тэнэг гэрээ хийгдсэн гэж дүгнэдэг, Цаг хугацаа өнгөрөх тусам та нарын гэрээ улам ил тод болж булхай чинь илэрч байна. Манай улсын газрын доорхи баялагийг та нар аль эрт судалсан байсан, Та нарт ийм том уурхай ажиллуулах хөрөнгө чинь хүрэлцэхгуй байсан тул зальдаж гэрээ хийж тэнэг удирдлагыг нь байгаа мөнгөөрөө хахуулдаад манай баялагыг дэнчин тавьж зээл авч ажиллуулсан тул тэр зардлаа манай баялагаар дарахын тулд 1.өөрсдийн зээлээ хөрөнгө оруулсан гэж хүүг нь хуртэл унийн өсөлт ханшийн өсөлт гэж луйвардаж байгаа 2.та нар манай баялагийг зугээр л шанагаар хутгаад газрын гунийн хамгийн цэвэр ундааны усаар угааж дотор нь буй алт мөнгө цайр гээд д олон унэт материалыг нь ялгаж салгадаггуй луйвардаж авдаг.3.ямар их баялаг байгааг харах тусмаа шунал нь буцалж хайр гамгуй дээрэмдэж газар нутгийг минь харлуулж байгаагаа тоодоггуй ,тооцож узддэг ч угуй 4. хэдэн мөнгөний шуналтай монголчуудийг хажуудаа байлгаж шавхруугаа өгөөд эргуулж бидний эсрэг нохой болгон хуцуулж байгааг чинь мэдэхгуй гэж үү.. буур дэлхий даяараа мэдэж та нарт атаархаж байгаа… тул та нарыг бид ч дэлхий даяар жигшиж байгаа.. та нарын газар ухдаг техник чинь өөр улсад байж л байгаа…Иймд одоо олон худлаа албаны угээр соелтой заль мэхээр битгий олон юм зааварчлаад бай…өөрсдөө ярихаас айж монголыг монголоор нь хагаруулах ажлаа зогсоо… Тэгээд бидний санлыг хулээн авахгуй бол зайлцгаа.. техникээ нураагаад үүрээд зайлцгаа.. Бид өөрсдөө эзэн нь тул эзэн нь юмаа яаж хийхээ мэднэ. Бидэнд урьд өмнө нь тусалж одоо ч тусалж унэнч шудрагаар ажилладаг хамтрагч байгааг дашрамд нь хэлчье…Гаднаасаа соел боловрол унэртуулсэн дотроо дээрэмчин сэтгэлтэй сорогч хамтрагч хол явдаггуй юм Та нарын тавьсан монгол нохдыг манай ард тумэн шүүх болно…
зочин сэтгэгдэлийг минь оруулсангуй… ямар ч байсан албаны сайхан угээ тээгээд гэр луугээ буц даа .. хэзээ байтлаа монгол хун өөрсдийнхөө эрх ашгийн төлөө гадны хүмүүсийн гар хөл болж байсан юм бэ…Рио өөрсдөө дуугараг.. дараа нь танай монгол хун ингэж шийдсэн гэж хэлэхгуй гэж үү… мал аа мунхаг аа…
Ажлыг удирдаж байгаа компани хөрөнгө оруулагчиддаа ашиг олж өгөхийн төлөө ажиллаж үүнийхээ төлөө цалин хөлсөө авдаг. Гэтэл хөрөнгө оруулагчидаа өрөнд оруулчихаад явж байгаа компаниас цалин аваад түүнийгээ өмөөрөөд явж байгаа өөрөөсөө ичих хэрэгтэй Болд захирлаа. Удам судраа бодоорой