Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-д айлчилж, 20 мянган тун спутник вакцин авчирахаар болсон гэх албан бус мэдээлэл өнгөрсөн сарын сүүлчээр цацагдсан. Уг мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас батлаагүй ч бас үгүйсгээгүй юм.
Төлөвлөгөөний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын эхээр хойд хөршийг зорих бодолтой байж. Гэвч, түүний айлчлалыг ОХУ хүлээн зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдож байна.
ОХУ-д суугаа Монголын Элчин сайдын яамаар дамжуулан Х.Баттулга тус улсад айлчлах хүсэлтээ тавьсан ч оросууд манай элчингийн ажилтнуудад айлчлалыг зохион байгуулах боломжгүй болохыг ойлгуулсан байна.
Эндээс харахад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд Х.Баттулгын улс төрийн карьер нь дууссан, ирээдүй цаггүй улстөрч гэж тооцсон байж мэдэхээр.
Ямар ч байсан Х.Баттулгын Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар Оросруу айлчлах сүүлчийн айлчлалыг нь зохион байгуулахаар манай Элчин сайдын яамныхан нэлээд царай алдаж гүйсэн гэх. Харамсалтай нь, Х.Баттулгын хүсэл “хад мөргөх”-өд хүрсэн аж.
Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Х.Баттулгын рейтинг дотооддоо унасан, түүнийг дагаад монголчууд оросуудад дургүй болсон гэх захиа, занаа В.Путинд хүргүүлсэн тухай яриа улс төрийн хүрээнийнхний амны зугаа болж байна. Өөрөөр хэлбэл, гурван сарын дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялалт байгуулж чадахгүй гэж оросууд үзэж байгаа бололтой. Тиймээс түүнээс нүүр буруулсан нь Монголын улс төрийн шинэ тоглогчидтой хийх цаашдын харилцаандаа сэв суулгахыг хүсээгүй ч байх.
Нэгэн цагт АНУ-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар айлчлал хийхдээ Д.Трампад хандан “Сибирь шатаж байна, та Путин руу залгаач” гэж явсан түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч орхино гэж Х.Баттулга бараг зүүдлээ ч үгүй биз.
Ийнхүү Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ОХУ-аас анхныхаа айлчлалыг хийж, Владивостокоор дамжуулан 4000 км зам туулан нүүрсээ гуравдагч хөршид гаргах амбиц өвөртөлж, хариуд нь Оросын нүүрсийг зөөх Зүүнбаянгийн төмөр замын ажлыг эхлүүлсэн Х.Баттулга сүүлчийнхээ айлчлалыг хойд хөршид хийх төлөвлөгөө нь бүтэлгүйтгэж, ёстой л дордохын долоо гэгч болжээ.
Орос баавгайд таашаалтайгаар тэврүүлж явсан Х.Баттулгын барцадтай өдрүүд үргэлжилж байна. Түүнийг цаашдаа “гөлөөг” ч гэж тоох хүн олдохгүй байж мэдэхээр.
Б.НИРУН
Мэдээж шдээ ҮХНӨ р нэр дэвших нь бүрхэг тэгээд ч дэвшээд сонгогдох магадлал муу,ядарч байхад яр гэгчээр эрх баригчид хугцаанаас өмнө огцруулах асуудлыг ҮХЦ тавина гэж мэдэгдсэн болон ерөнхийлөгчтэй холбоотой олон олон таагүй асуудлууд шил шилээ даран гарч буй энэ үед илүү зардал гаргаад яахав гэж орос битгий хэл хэнч тэгж дүгнэнэ харин ганцхан тохиолдолд буюу оросын эрх ашгийн ямар нэг асуудал шийдэх тохиолдолд урих байх даа ккк
Баттулга улсаас хулгайлсан мөнгөө буцаан өгөх амлалтаа биелүүлэх , ажиллана гэж мэлхий юм Энэ нөхөр нэг бол зугтана эсвэл зохих шийтгэлээ амсана
Оросууд Баттулгад салаавч өглөө. Тарын танжээ. Нүдний булай болох юмаа