Улс төрийн халууралтай зэрэгцээд Улаанбаатарт хотод эхэлсэн Оюутолгойн хэлэлцээр тэг зогсолтод оржээ. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар авто машинд код олгосон шигээ завтай явсан нь ийм учиртай аж. Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад засгийн шинэчлэл гээд Монголын улс төр хөдөлгөөнд орох тул нэг хэсэгтээ л хэлэлцээ завсарлах болов уу. Илүү тодорхой хэлбэл, ирэх намраас нааш хэлэлцээ “тэг зогссон” хэвээр байх биз. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Дубайн гэрээг цуцлах хэлэлцээ хийх ажлын хэсэгт С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд топ попчидыг оруулсан нь анхнаасаа жинхэнэ хэлэлцээ биш “дүр эсгэсэн” уулзалт төдий байсныг Монголын Засгийн газар мэдэж байсан байх.
Хэлэлцээ эхлэхээс өмнөхөн “Оюутолгой” компани Монголын татварын албанаас тогтоосон Нөхөн ногдуулалтын актыг хэрэгжүүлж, 649 тэрбум төгрөгийн татварыг Төрийн санд шилжүүлсэн. Энэ нь Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч хоорондын тохиролцооны нэг хэсэг байх магадлал өндөр байна.
Монголын татварын албанаас нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьснаас болж “Оюутолгой” компани олон улсын арбитрын шүүхэд хандсан. Олон улсын арбитрын шүүхээс “Оюутолгой” компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээж авбал 3.3 сая иргэн болгонд байгалийн баялаг болгон хүртээсэн 300 мянган төгрөгийг төлөх ёстой болно. Энэ талаар асуусан хэвлэлийнхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргаан шийдэгдтэл зай ч байна, лай ч байна гэх маягийн хариулт хэлсэн. Хэлэлцээ түр зогссон, хэл ам болдог попуудыг ажлын хэсэгт бүгдийг нь багтаасан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Оюутолгой талаарх улстөржилтийг намжаах гэсэн Засгийн газрын арга заль байх магадлалтай. Угаасаа энэ хэлэлцээ бүтэхгүйг мэдсэн үү, МАН-ын толгой хуульчид, эдийн засагчид ажлын хэсэгт ороогүй.
Түр гал намжаах ажлын хэсэгийн бүтэц, бүрэлдэхүүн ирэх намраас өөрчлөгдөж магадгүй байх. Гэхдээ хэлэлцээ үргэлжлэхгүй ч байж мэдэх.
“Рио Тинто”-гоос Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болдыг хэлэлцээ хийхээр илгээсэн нь монголчуудтай үг хэлээ амархан ололцох, тэдний араншинг сайн мэднэ гэж тооцсоных байх.
Хөрөнгө оруулагч талууд хэлэлцээрийн ширээний ард дахин суух болсон шалтгаан нь төслийн зардал хэтэрч, Монголд ирэх өрийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотой гэж ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар анх зарлаж байв. “Рио Тинто” группын хийсэн ТЭЗҮ-д далд уурхай ашиглалтанд орсноос хойш 2051 он хүртэлх хугацаанд Монгол Улс ногдол ашиг авахгүй төдийгүй 22 тэрбум долларын өртэй хоцорно гэсэн тооцооллыг тусгасан байна гэж ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго хэвлэлүүдэд ярьж, Оюутолгой гэхээр харшил сэдэрдэг улстөрчид, иргэдийн бухимдлыг өдөөсөн. 31.4 сая тонн зэс, 1200 тонн алт, 2750 тонн мөнгөний нөөцтэй, дэлхий дээрх зэсийн 4 дэх том уурхай болох Оюутолгойгоос хүртэх Монголын өгөөж улам бүр алсарч байгаа нь Дубайн гэрээ гэж ойлгуулсан. Гэтэл Дубайн гэрээг ойрын хугацаанд цуцална гэж том дуугараад байсан Х.Нямбаатар сайд “хэлээ хазаж”, хэлэлцээ хийсэн ч юмгүй ганц нэг удаа уулзсан болоод өнгөрсөний цаана Монголын Засгийн мөнгө л авах сонирхолтой байсан юм биш байгаа гэх хардлага төрж байна.
А.ЧАНДМАНЬ
Нянбатаар гэдэг үсгүй сармагчингаас юу ч хүлээх хэрэггүй!!!
Ийм их баялагаа зүгээр шахуу өгчөөд улсаа дааж давшгүй өрөнд оруулаад байхад хааяа нэг шоудаж нэр нүүр олчихоод сууж байгаа улс төрчдийг ИРГЭД ЭЭ Дахин бүү сонгооч! Нямбаатараа ажил хийвэл дуустал гэж үг байдаг шүү залуу! Засгаас даалгасан ажлаа хийгээрэй ард түмнээ зөрчлийн хууль мэтийн юмаар бага дарамтад тэр хуулиа хүчингүй болго нөхөр минь.
Арай ч дээ энэ мангуунууд юу хийж бна аа сонгууль чухал уу энэ гэрээ чухал уу ёрөнхийлөгч болчихоод дараа нь яах мангуунууд вэ Бүх асуудлууд нэгэнт өнгөрсөн байна Шууд хятадын харъяат болохийм бна л даа
Оюу толгойг зогсоовол яасан юм өрөнд орж байхаар
Zogsoo.urund oruuldag hurungu oruulalt gej yu baidag ym.ediin zasag hund bgaa ch ur nemj uildverlefeg oyu -tolgoigoor yadag ym.