2024.10.4, Friday
spot_img
НҮҮР3Ц.Нямдорж, Б.Хурц хоёрын хэн нь хэргийг будилуулсан бэ!

Ц.Нямдорж, Б.Хурц хоёрын хэн нь хэргийг будилуулсан бэ!

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял шийтгэл авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт 1-2 жилийн ял оноосон. Тиймээс  ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нарт хандаж шаардлага хүргүүлэхдээ, “Миний хань Б.Хурцад Улсын Дээд шүүхээс 1.6 жил хорих ял оноолоо. АТГ-ын дэд дарга байхдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хуулийн өмнө аваачиж, тэдэнд “Монголд хууль байдаг юм шүү” гэдгийг сануулж, ТЕГ-ын даргаар ажиллах үедээ улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл, нэг нэгнээсээ өс хонзон авах зэвсэг болсоор ирсэн, үнэн хэрэгтээ илрүүлэх ямар ч хүсэл эрмэлзэлгүйгээр сейфнийхээ мухарт хав дарж орхисон С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр өдөр, шөнөгүй зүтгэж, “Ц.Нямдорж гэдэг хүн ерөөсөө хоёрхон зүйл л ярьдаг. Нэг нь “Эрдэнэт”, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг. Энэ хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг хэд хэдэн удаа тарааж байсан” гэж хэлснийхээ төлөө  өргөст торны цаана сууж байна. Шуудхан хэлэхэд, тагнуулч Б.Хурцыг удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ил байлгахгүй байх “хор”-ыг Төрийн ордонд найруулж, тэр нь Улсын Дээд шүүх дээр бодит биеллээ олсныг хашир ухаантай, хэрсүү ард түмэн маань хэдийнэ ойлгосон гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Цаашлаад  төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх, тэр тусмаа Ц.Нямдоржийн хэлсэнчлэн зохиол бичээд суух ямар шаардлага Б.Хурцад байхгүй болохыг ч эхнэр нь шаардлагадаа бичжээ. 

Ц.Нямдорж Б.Хурцыг баривчлагдсаны маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Б.Хурц, Г.Эрдэнэбат нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тодорхой боллоо. Тиймээс  тэднийг суллах ёстой” гэсэн тайлбарыг өгсөн. Үнэндээ, өнгөрсөн хугацаанд, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт шүүхээс ял шийтгэл оноосны дараагаас Ц.Нямдорж сууж байж чадахгүй болсон. Золоор МАН үнэмлэхүй олонх болж, тэрбээр “буурин дээрээ” буцаж “бууснаасаа” хойш Монголын хуулийн сайд биш С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн өмгөөлөгч хийх болсон юм. ҮАБЗ-ийнхэн, мэдээж энэ хэрэгтэй танилцсан. Х.Нямбаатар эрх биш хууль уншиж үзсэн юм болохоороо Т.Чимгээ бол хэлмэгдсэн гэж хэлэхгүй байгаа. Харин ч Т.Чимгээгийн гурван шатны шүүхийн асуудлыг яриагүй, зөвхөн эрүүдэн шүүсэн асуудлыг нь хөндөж байна гэсэн билээ.

C.Зоригийн хэргийг тойрсон талуудын ярилцлага, мэдэгдэл, байр суурь, үйл явдлыг уншихад Б.Хурц, Ц.Нямдорж хоёрын хэн нь хэргийг будилуулсан бэ! гэх асуулт тавигдаж байна. 

Өөр өөрийгөө “эх оронч” гэж нэрлэж буй, өөр өөрийнхөө байр сууринаас бас улс төр хийж байгаа экс тагнуулч болон эрх мэдэлтэй сайд хоёрын хэн нь худалч бэ. Хэн нь С.Зоригийн хэргийг илрүүлэх чин хүсэлтэй вэ гэдгийг таамаглахад хэцүү биш. Тэр тусмаа зөвхөн ганцхан хэрэг уншдаг, анхаардаг, тайлбарладаг Ц.Нямдорж яагаад Б.Булганы байцааж шалгахгүй явуулаад байна вэ.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн хэргийг бүхэлд нь нууцаас гаргалаа гэж Х.Нямбаатар жиргэсэн. Харин Ц.Нямдорж маргааш нь тодорхой хэсгийг нууцаас гаргасан гэж тайлбарласан. Товчхондоо, гурван хавтас хэргийг бүхэлд нь нууцаас гаргасан уу эсвэл эрх баригчид өөрт ашигтай хавтаст хэргийг гаргав уу гэдэгт одоогоор албан ёсны хариулт алга.  Харин 23 жил “тамд” амьдарсан нь үнэн юм бол талийгаачийн хамтран амьдрагч Б.Булган тайлбараа хэлэх цаг болжээ. Тэр  бол цорын ганц гэрч, бас хохирогч. Хамжигч бас байх магадлал өндөр гэж түүнийг шалгаж байсан. Гэтэл бүтэн 23 жилийн хугацаанд яагаад  С.Зоригийн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргахыг шаардахгүй гэртээ бүгнэ вэ.

С.СҮНДЭР

Холбоотой мэдээ

3 СЭТГЭГДЭЛ

  1. Хурцын хөрөнгө нь огцом нэмэгдэж, бүх чухал албан тушаал дамжин томилогдож, шууд цэргийн цол, өндөр шагналыг хүртээд байгаа нь нэг юм хэлээд байгаа юм биш үү.

  2. Яаж яваад Үржнээгийн охинтой суучихдаг байнаа Сарнай нөхрөө хамгаалалгүй яахав буруутгах арга байхгүй,Харин нөхөр чинь яргачин байжээ гэдгийг чи яваандаа ойлгоно.Хурц урт наслахгүй Чи бэлэвсэрч үлдэх үе ирж мэднэ шүү Ийм их стресст байнга ордог хүн дотуураа хөндийрчихдэг юм Харин мулгуу тэнэг хүмүүс тэсдэг гэдэг. Чи харин яргалуулсан Чимгээ Содномдаржаа нараас сэмхэн бичгээр уучлалт хүсвэл дээр.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!