2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР2С.Ганбаатар гахай маллаж, С.Баярцогт хэлэлцээ хийсэн бол

С.Ганбаатар гахай маллаж, С.Баярцогт хэлэлцээ хийсэн бол

Босоо Ганбаа, ЖДҮ-чин Х.Болорчулуун, алдарт “10” хувьчин, Ба аварга гээд хаа газрын хамаг попууд нэг дор цугларч “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард сууцгаав. Анхны уулзалт дээрээ манай алдарт попууд “агсам, согтуу” тавьцгаасан юм дагуу даа, янз нь. Үнэндээ тэднийг юу ярьж, яаж хөглөх бол гэхээс Л.Оюун-Эрдэнийн засгийн өмнөөс нүүр улайж суугаа хүмүүс олон байна.

17 мянган хүнийг тэжээж, гэрээ зурагдсанаас хойш 11.6 тэрбум ам.долларыг Монголын эдийн засагт нийлүүлсэн Оюутолгой төслийн хувь заяа попуудын гарт орж, энэ гэрээг батласнаараа Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан топууд нь шоронд гахай маллаж, агуулах манаж, ногоо зулгаан хоригдож байгааг сонсоход дэндүү харамсалтай.

Анх Нийслэлийн прокурорын газраас Оюутолгойн гэрээг хийхдээ бусдад илт давуу байдал олгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн ч, эцэст нь шүүх С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг авлига авсан, албан тушаалаа урвуулсныг нь нотлож чадаагүй юм. Харин байшин, савны хэрэг болгоод ял оноосон байдаг. Гэтэл тэднийг хэн, ямар шалтгаанаар яагаад хорьсныг нь У.Хүрэлсүх илчилж, өрсөлдөгчөө намнах гэж захиалгаар ял өгдөг хүн гэж Ерөнхийлөгчийг заасан юм.

Үнэндээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөг сайжруулж чадах хүмүүс бол С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар биш С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар.

Өмнөх гэрээнүүдийн заалтыг “ар, өвөр”-гүй уншсан, гэрээний ашигтай болон ашиггүй нөхцөлийг “ба, бэ”-гүй мэддэг, олон жилийн турш хардуулж, хараалгуулж яваагийн хувьд Х.Нямбаатар багтаа баахан популистуудыг чирч авчирч, нэрээ баастаж суухаар С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг урьж ажилласан бол улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал болоод хувь хүний цаашдын карьерт нь нэмэртэй байх байсан.

Тэр тусмаа Монголын Засгийн газар нэг талдаа, бусад хөрөнгө оруулагч нийлээд гар барьчихсан нөхцөлд дотоодын талцлаас илүү дотоодын эв нэгдэл энэ төсөл дээр чухал болсон.

Хөрөнгө оруулагчдын хувьд ажлаа, асуудлаа мэддэг, адаглаад англиар мэдээллээ олж авчих, ярьчих чадвартай  хүмүүстэй хэлэлцээ хийснээс  алдарт “шантааж”-чидтай ам хэлээ ололцох нь амар байж мэдэх. Ядаж хөрөнгө оруулагчийг хэлснийг ойлгож, нягтлаж, судлаж, нэг төвшинд ярьж чадах хүмүүс бол өнөөдрийн хувьд С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар гэж хэлэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй ч биз.

Тэгээд ч “400 сая ам.долларын баялаг Монголдоо ирэх замдаа гарсан” гэж яриад сууж байгаа С.Ганбаатар Оюутолгойн гэрээг сайжруулна гэсэн итгэл төрдөггүй ээ. Чаваас, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнээс өөр хүн Засгийн газарт олдоогүй юм байх даа. Эсвэл Оюутолгойтой орооцолдвол толгойгүй болно гэхээс МАН-ынхан айгаа юу. Гэрээг сайжруулахаасаа илүү муужруулбал хожмоо ял зэмийг нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр үүрэх болно. Түүнээс босоо Ганбаа, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ аварга, Х.Болорчулуун нараас ял асуухгүй юм.

Уг нь С.Ганбаатар ногоо зулгааж, С.Баярцогт хэлэлцээ хийсэн бол Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эдийн засагт илүү тустай байлаа.

А.Чандмань

Холбоотой мэдээ

9 СЭТГЭГДЭЛ

  1. Энэ постыг оруулаж байгаа хүнийл бодол болохоос нийт монголчуудын бодол биш эх орон элгэн түмэнээ гэсэн юм даанч алгаа. Ажилийн хэсэгт амжилт

  2. Ардын намынхан хүний гараар могой бариулчаад бидний зүтгэл манай намын гавьяа гэж улайхч үгүй ярьж байхын. Хөөрхий дөө. Өрөвдөлтэй ч юм даа

  3. Ажлын хэсэгт амжилт хүсье. Харлуулах гэж та нарыг минь их л дарамтлах байх. Битгий бууж өгөөрэй. Та нарт Монголын ард түмэн итгэн хүлээж байгаа шүү.

  4. ажилын хэсэгт амжилт хүсье та нарыг муутгах хүн их бнадаа зоригтой бгаарай амжилт та нар чадна аа

  5. лалрын гэрээ хийсэн лалруудаар нь гэрээгээ шинэчилж хийлгэнэ гэж галзуу солиотой нийтлэл бичих юмаа бөгс долоохдоо амандаа нааж үлдээсэн баасаа арилгачихаад элдэв хог бичиж байгаач

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!