2024.04.17, Wednesday
spot_img
НҮҮРМонголГ.Уянга: Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёрт итгэхгүй байна

Г.Уянга: Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёрт итгэхгүй байна

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Оюутолгойн гэрээг эсэргүүцдэг хүмүүсийн нэг. Тэрбээр “Рио Тинто”-той хийж буй Засгийн газрын хэлэлцээрийн талаар байр сууриа илэрхийлэхдээ С.Ганбаатар, Ц.Даваасүрэн хоёрт итгэж, Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёрт итгэхгүй байгаагаа ярьжээ.  Тэрбээр “Манай талын эрх ашгийг хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монголын талын эрх ашигт үйлчлэхгүй юм шиг сэтгэгдэл төрөөд байгааг нуух юун. ЗГХЭГ-ын дарга нь нөгөө талын эрх ашигт үйлчилж Монголын хуулийг засаж байсан Ц.Нямдорж, Х.Нямбаатар сайд, 2009 оны гэрээг байгуулахад оролцож байсан Г.Тэмүүлэн, Т.Доржханд, Б.Солонго нар итгэл төрүүлэхгүй байна.  Харин Ц.Даваасүрэн гишүүн ажлын хэсгийн удирдамжийн хүрээ хязгаарт баригдалгүй, “Дубайн гэрээ”-г цуцлах, ерөөс гэрээг бүхэлд нь авч үзэх тухай ярьж, асуудлыг нэлээд углуургатай зөв тавьж байна уу гэж харсан” гэжээ.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!