2024.10.13, Sunday
spot_img
НҮҮР3Ё.Отгонбаяр эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

Ё.Отгонбаяр эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татахаар болсон. Үүний өмнө УИХ-д санал оруулсан ч хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж эрх баригчид шүүмжилсэн. Ерөнхийлөгчийн зүгээс Ё.Отгонбаярыг эгүүлэн татах болсон шалтгааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир тайлбарлахдаа “Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй” гэж буруутгасан юм. Гэвч, цаанаа Сү.Батболд, Х.Баттулга хоёрын зодооны золиос болж буй нь хэнд ч ойлгомжтой байна.  Ё.Отгонбаяр нь Сү.Батболдын хүү Б.Сэдбазарыг Колумбын их сургуульд оруулахын тулд Элчин сайдын хувиар тус сургуульд захидал бичсэн нь ил болж, багагүй шүүмжлэлд өртсөн. Уг захидлыг ил болгосон хүн нь И.Индранила гэх З.Энхболдын дүү. Түүнийг Элчин зөвлөхөөс нь өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн.

Ийнхүү Монголын дотоодын улс төр АНУ-Монголын харилцаанд сэв суулгаж магадгүй байдал үүссэн. Тиймээс хоёр орны харилцаанд асуудал үүсгэхгүйн тулд Элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн хүсэлтээр Монгол руугаа буцах хүсэлтээ гаргажээ. Үүний өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга эгүүлэн татах хүсэлт гаргасантай холбоотойгоор мөн л хоёр улсын гадаад харилцааг хүндэтгэж  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас нутаг бүр мөсөн буцах хүсэлтээ С.Баяр гаргаж байлаа.

Ё.Отгонбаяр нутаг буцах хүсэлтдээ, АНУ-д Элчин сайдаар ажилласан гурван жилд Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах, саарал усыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Мянганы сорилын сангаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээг байгуулсан, Монголыг ФАФТ-ын жагсаалаас гаргахад АНУ-ын дэмжлэгийг авсан, мөн Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д очиж Трамптай 45 минут биечлэн уулзах ажлыг зохион байгуулсан, тус улсад түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 хөтөлбөрт Монголыг хамруулсан, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг батлуулсан зэргээр хийсэн ажлаа дэлгэрэнгүй бичсэн байна.

Улс төр судлаачдын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын ажилласан 4 жилд Монголын гадаад харилцаан илтэд уруудсан гэж дүгнэдэг билээ.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

4 СЭТГЭГДЭЛ

  1. Баттулга маш муу хүн гэдэг нь ил болсоор бн даа. Хазахаас бусдыг хийдэг гэж өөрийгөө хэлсэн үнэн үг бнаа.

  2. Ямар ч мэдлэг боловсролгүй хүн ерөнхийлөгчөөр сонгодог улс манайхаас өөр байдаг болов уу Япончууд жудочидоороо төр бариулдаг байх даа. Монгол улс бөхчүүдээ ингэж хайрлаж хүндэтгэдэг

  3. Сү сүгийн хүүхдийг америкт сургахад хүчин зүтгэсэнээс өөр ажил хийгээгүй хүн бна.Сү сүг мөнгөтэй юм байж мөнгөөр зодоод хүүхдээ сургаж болдоггүй юм бх даа.Отгонбаяр нь улсаас тэтгэлэг олгох байсан байх даа.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!