Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах зарлиг гаргасан. Ингэснээр Ерөнхийлөгчид зуугдсан гурав дахь Элчин сайд төрхөмдөө буцаж байна. Үүний өмнө М.Энхсайхан, С.Баяр нарыг заналтайгаар эгүүлэн татаж, өдгөө тэд шоронд хоригдож буй.
Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард Ё.Отгонбаярыг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн ч, олонх дэмжээгүй юм. Тиймээс зарлиг гаргаж Ё.Отгонбаярыг эгүүлэн татахаар болжээ. Ё.Отгонбаярын хувьд Сү.Батболдын эсрэг Засгийн газраас зарга гаргаагүй гэж жиргэсэн биш Ерөнхийлөгчийн “өстөн” болж хувирсан бололтой.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Ё.Отгонбаярын оронд З.Энхболдыг АНУ-д Элчингээр явуулах бодолтой байгаа аж. Өнгөрсөн хугацаанд З.Энхболд Ерөнхийлөгчийг дагаж, АН-ыг самрахад гар бие оролцсон “шагнал” нь энэ бололтой. Процедурын дагуу Элчин сайд нарыг Засгийн газар, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж УИХ-д оруулна. УИХ-аас дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичиг олгосноор Элчин сайдаар явах визтэй болно гэсэн үг.
З.Энхболдыг Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүллээ гэхэд мэдээж, УИХ дэмжихгүй. МАН-тай хонь, чоно түүнд олонх бараг “салаавч” өгөх биз.
Гэхдээ яг өнөөдрийн болж буй жишгээр Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцсөн гээд зарлиг гаргаж, Элчин сайдаар явуулчих бас хуулийн цоорхой ажиглагдаж байна. Улс төрийнх нь цаг дуусч байгаа З.Энхболдын эцсийн цэг нь Элчин сайд.
Харин Элчин сайдаар явж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хувилбартайгаар улс төр хийж байна. Гэвч, хоёр туулай хөөсөн хүн хоосон хонодог жамтай.
Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх болж, өнгөрсөн хугацаанд АН-ыг самралцсан Лу.Болд Германд Элчин сайдаар явахаар их эртнээс хөөцөлдсөн. Тэрбээр У.Хүрэлсүхийн эхнэртэй хамаатан. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийг дагаж, Ардын намын улс төрийг хийлцсэн хүн. Өөрөөр хэлбэл, ордны таван жагсагчийн нэг. УИХ-ын сонгуульд өвдөг шороодож, улс төрийн карьер нь дуусч яваа тэрбээр Элчин сайд болохоор сэрүүнээрээ зүүдэлж яваа.
Гэхлээ түүнд МАН өнгөрсөн хугацааныхаа өрийг төлөх ч биз. Жишээ нь, Ж.Батзанданд Ерөнхийлөгч, МАН хоёр өрөө төлж Австралид суух Элчин зөвлөхөөр томилсон байдаг.
Д.ШООВДОР
tendee vheesei muu hulgaichid