Ардчилсан намын асуудал хурцадсаар олон нийтийг хамрав. Сүүлдээ парламентад суудалтай намууд Сүхбаатарын талбайд жагсаал хийж халзагналаа. М.Тулгат даргатай АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид намын байрныхаа өмнө жагсаж, Х.Баттулгын талынхан Сүхбаатарын талбайд гарцгаалаа.
Ингээд Ардчилсан дахин эвлэж нийлэхгүй болтлоо эвдрэлцэв. Ардчилсан намын дарга М.Тулгатын хэлсэн “Ардчилсан нам өнөөдөр устах аюулд орж байна. Өчигдөр Г.Занданшатар төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзсан. АН-ын эрх ашгийг хэдэн гишүүн ордон дотор цай ууж байгаад шийдэхийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн өндөр дээд эрх мэдэлтэн албан тушаалаа ашиглаж, АН-ын гишүүдийн итгэл үнэмшлийг нурааж байна. Шүүх байгууллага ажлаа хийх хэрэгтэй. Төрийн байгууллагууд хэнээс ч хараат бусаар хуульд захирагдах журмын дагуу ажлаа хиймээр байгаа”-г сануулсан. Үнэндээ өнгөрсөн хугацаанд эрх баригч МАН-тай нэгдэн Ардчилсан намын тогоог хагалсан хүн нь Х.Баттулга.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн хэлсэн “АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгч болсон Х.Баттулга МАН-тай дуугаа нийлүүлж, АН-ын 30 жилийн түүхийг булшлахыг оролдож байна. Ардчиллын завхарсан 30 жил гэж хэлэхэд нь намын гишүүдийн сэтгэл харлаж байлаа. Намын зүгээс ийм коммунист шийдэл бүү гарга гэж захисан. Амь нас, алдар хүндээ зориулж, 30 жил зүтгэсэн АН-ын гишүүдийн зүтгэлийг МАН-ын индэр дээр зогсоод үгүй хийж байна. Гэтэл өнөөдөр ах, дүү явсан У.Хүрэлсүх нь Х.Баттулгыг хулхидаж байгааг та бүхэн харж байна” гэсэн нь ч үнэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол эв нэгдлийн тэргүүн. Гэтэл тэрбээр өнгөрсөн хугацаанд эвдрэлцэл, талцлыг уриалж ирсэн. Эцэстээ АН-ын “алаад” зогсохгүй иргэдийн энэ хэрүүлдээ татан оролцуулж байна. Гэхдээ энэ бүхний сценарийг З.Энхболд зураад сууж байгаа нь тодорхой. О.Цогтгэрэлийг намын дарга болгож, Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн нь бүгд З.Энхболдын хор найруулга. Бие нь жижигхэн ч санаа нь собака улстөрч шүү дээ.