2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР3Цагаан суварга, Хармагтайн ордууд зэсээ экспортлоход бэлэн байдалд орсон

Цагаан суварга, Хармагтайн ордууд зэсээ экспортлоход бэлэн байдалд орсон

Уул уурхайн биржээр зэсээ зарах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Засгийн газрын тогтоолд уул уурхайн биржээр арилжсан зэс, молибдены баяжмалд ногдуулж байгаа АМНАТ-ын татварыг тухайн биржийн үнээс нь авахаар шийдвэрлэлээ.

Гуравдугаар сарын 18-нд хэлэлцүүлэг хийх ба зэсийн үйлдвэртэй улсуудын компаниудыг урьж оролцуулан биржээр зэсээ зарж эхлэх гэж байгаагаа хэлнэ. Энэхүү хэлэлцүүлгээр яг хэзээ зарж эхлэхээ шийдвэрлэнэ.

Мөн эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарна. Оюутолгойд харин хүсэлт тавьж байгаа. Миний хувьд маргааш Канад улс руу уул уурхайн томоохон хэмжээний уулзалтад явах ба энэ үеэр уг асуудлын талаар тусгайлан ярина” гэв.

Лондонгийн биржийн үнээр “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг зардаг. Тодорхой хэмжээний хасалтуудыг хийдэг. Олон улсын жишгийн дагуу.

Нүүрс яаж 70 сая тоннд хүрсэн бэ гэхээр биржээр арилжаалдаг болсноор худалдан авагч нарт Монголын нүүрсийг худалдан авах тоглоом ойлгомжтой болсон. Тийм  учраас жилд 30 гаруй сая тоннд хүрдэг байсан  нүүрсний экспорт 70 сая тоннд хүрч, нэмэгдсэн.

Монгол Улс зэсийн экспортын хувьд дэлхийд нэлээн томоохон тоглогчдоо тооцогддог. Дэлхийд Конг, ОХУ зэрэг хэдхэн улс зэс нийлүүлдэг. Манай үйлдвэрлэгч, дийлэнх худалдан авагч хаяанд байна. Лондонгийн үнийг дагаад байх шаардалга алга, үнийг өөрсдөө тогтооно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Зэсийн нөөцийг сонирхуулбал, ОХУ 62 сая тонн цэвэр зэстэй, Монгол Улс 56 мянган тонн зэсийн баяжмалтай бол Австрали 97 мянга, Чили улс 190 сая тонн зэсийн нөөцтэй. Энэхүү нөөцийг Америкийн геологийн албаны судалгаагаар гаргаж ирсэн. Монгол Улс зэсийн нөөцөөрөө эхний зургаад  орж байгаа.

Цагаан суварга, Хармагтайн ордууд зэсээ экспортлоход бэлэн байдалд орсон. Тийм учраас том зэсийн баяжмалын экспортлогч болох боломжтой.

Зэс нь бүх технологиудад ордог. Тийм ч учраас зэсийн үйлдвэрлэл хэрэглээгээ гүйцэхгүй байгаа. 2026-2027 оноос эрэлтээ гүйцэхгүй болохоор байгаа. Зэс хэрэглэх хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна, Индонези, Сингапур, Энэтхэг, БНСУ зэсийн баяжмал авах сонирхол өндөр байна. Нүүрсний дараа орох экспортын том бүтээгдэхүүн. Тийм учраас биржид анхаарал тавьж байна. Ингэснээр худалдан авагч талдаа бүх зүйл тодорхой болно.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!