2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРУлс ТөрИрэх лхагва гарагаас нийслэлд хатуу хөл хорио тогтооно

Ирэх лхагва гарагаас нийслэлд хатуу хөл хорио тогтооно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.12. 21/ болж, ирэх Лхагва гарагийн 06:00 цагаас эхлэн ирэх сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор шийджээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд:

  1. Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдолтой обьект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  6. Нийтийн тээвэр, такси
  7. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх
  9. Банк
  10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  13. Оршуулга
  14. Хүүхэд хамгаалал
  15. Төрийн захиргаа гэсэн салбар хэвийн ажиллах бөгөөд төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллах юм.

Бусад салбар ажиллахгүй. Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код олгоно. Өмнө нь код авсан бол идэвхжүүлэх юм байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа чөлөөтэй зорчино. Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тухай ХХААХҮ-ийн сайд хэлэв.

Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, энэ аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөх юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!