2024.10.4, Friday
spot_img
НҮҮРМонголCovid-19 урагт нөлөөлдөггүй вирус

Covid-19 урагт нөлөөлдөггүй вирус

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг оролцож мэдээлэл өгөхдөө “Covid-19-ийн халдвар жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаарх олон улсын судалгааны үр дүнгүүдийг уншиж, судлаж байна. Сүүлийн үед вакцины асуудал олны анхаарлын төвд байгаа учраас олон улсад хийгдэж буй судалгаа, удирдамжуудтай танилцсан.

Covid-19-ийн халдвар ургийн хөгжилд гаж нөлөө үзүүлэхгүй, үр тогтолтод нөлөөлөхгүй. Харин амьсгалын замын өвчлөл, хатгаатай холбоотойгоор дутуу төрөлт 30-35 хувь хүртэл байна гэж үзсэн.

Вакцин жирэмсэн ээж болон урагт хэрхэн нөлөөлөх талаар олон судалж л байгаа. Гэхдээ олон судалгааны үр дүнд эрсдэлтэй жирэмсэн ээжүүдэд вакцин хийх нь үр дүнтэй хэмээгээд байна. Учир нь энэ вакцин эх, урагт нөлөөлөх хэмжээний амьд вакцин биш. Амьд вакцин гэдэг нь жирэмслэлтэд нөлөөлдөг. Тухайлбал, жирэмсэн ээжид улаанбурханы вакцин хийвэл жирэмслэлтийг таслан зогсоодог. Түрүүн хэлсэн коронавирус өөрөө жирэмслэлт болон урагт нөлөөлдөггүй вирус юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!