2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР2С.Зоригийн хэрэг тойрсон ҮЗЭЛ БОДЛУУД

С.Зоригийн хэрэг тойрсон ҮЗЭЛ БОДЛУУД

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгаж, 20-25 жилийн ял оноосон. Гэвч, тэднийг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон гэх прокурорын дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүх өмнөх 2017 оны шийдвэрээ үгүйсгэж, ялтнуудыг батлан даалтад гаргасан нь олон нийтийн сүлжээнд улстөрчид, хуульчдын шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Ингээд энэ хэргийн талаар хэн юу жиргэснийг хүргэе.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: “Зоригийн Хэргийг Эрхлэх дарга -“Би ийм хэрэгтэй хүн, харав уу” гээд шарвалзаж суугаа. Хүмүүс бодит ойлголт авахад дөхөмтэй. Тэр хоёрын эрх, амь түүнд сонин байгаагүй. Цааз байсан бол Нэмкэ хамгийн түрүүн гүйцэтгүүлэх байсан. Одоо харин хэрэг ч үгүй, алуурчинч  үгүй болох вий дээ….”

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Нямдорж сайдад гадаад “эзэд” нь төрийн дээд одонгоороо харамгүй шагнахаар гавъяатай! Гурав дахь хөршийн дэмжсэн манай бүх төрийн зүтгэлтэнг дараалан шоронд хийгээд,сая Хятадын айлчлалд Элбэгээгээр бэлэг барив.Хараат бус шүүхийг устгав.Тагнуулын бай-ыг самрав.Сүпер агент шүү дээ!

УИХ-ын гишүүн: Б.ЭнхбаярЧимгээ, Содномдаржаа нарыг батлан даалтанд байх хугацаанд амь бие, халдашгүй байдалд нь онцгой анхаарахыг сануулья. Захиалагчид баригдаагүй байгаа шүү.
Хуульч Б.Мэргэн: Ингээд төрийн нууцаас гаргасан хэргийг Ц.Нямдоржоос өөр хэн ч барааг нь хараагүй байхад буцаад нууц боловоо. Уншсан хүн л 2 нүүр дүүрэн дэлгэрэнгүй нийтлэл бичсэн байж таарна.Өчнөөн гэрчтэй хэрэг ш дээ. Гэрчүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаална гэж найдъя. Суллагдсан нөхдөд ч эрсдэлгүй гэсэн баталгаа байхгүй.
Нийтлэлч Б.Баабар: Шинэ ЗГ-ын 100 хоногт Нэмкэ 4 том асуудал шийдэв 1. Өөрөө холбогдолтой байж магад Зоригийг хөнөөсөн хэргийг нэг талд нь гаргав 2. Хурцыг ахин шоронд 3. Цэцийн шийдвэрийг давж Эрдэнэтийг шийдэв 4. ЕС нь байсан Элбэгдоржийг одоо өөрт нь харъяалагдах ТТГ-д террорист гж хүлээлгэн өгөв.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!