2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1Э.Бат-Үүл: Ц.Нямдорж өөрөө захиалагч гэж хардаж байна

Э.Бат-Үүл: Ц.Нямдорж өөрөө захиалагч гэж хардаж байна

Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн аллагын талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ц.Амгаланбаатар уг хэргийн захиалагчийг Э.Бат-Үүл” гэсэн тухай дурдсан. Тэгвэл Улсын баатар Э.Бат-Үүл энэ талаар хариу мэдэгдэл хийж С.Зоригийн аллагад Ц.Нямдорж холбоотой байж болзошгүй гурван үндэслэл дурдлаа.


Э.Бат-Үүл: 2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж намайг С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж өгч, хариуцлага тооцож өгнө үү гэж хандсан. Өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг би хүлээж байна.

Сүүлийн үед Ц.Нямдоржийн гаргаж байгаа хачин үйлдлийг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан юм байна гэдэг бодол төрж байна.  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байсан албаны хүмүүс Ц.Нямдоржийг энэ хэргийн захиалагч байж болзошгүй гэсэн зүйл хэлдэг. Надад ингэж хардах болсон гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт, Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Тэрэн шиг урт хугацаагаар хуулийн сайд хийсэн хүн Монголд байхгүй. Ц.Нямдорж сүүлийн үед маш их сандарч, Монголын хуулийг уландаа гишгэж эхлээд байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавих боллоо.

Хоёрдугаарт, Ц.Нямдорж галзуу хүн шиг юм ярьдаг болсон. Ямар ч логик, авцалдаагүй. Айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг өлгөж аваад бусдыг гутгаж байна. Үүнээс нь харахад сэтгэц нь зүгээргүй болсон гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Гуравдугаарт, Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш хүний эрхийг чангалахын төлөө явдаг байсан. Эрүүдэн шүүх төхөөрөмжийг Ц.Нямдорж сайд байхдаа оруулж ирж байсан.

Хэргийн захиалагчдын нэг Ц.Нямдорж гэх миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотойг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн гэдгээр мөн ялласан.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!