2024.05.8, Wednesday
spot_img
НҮҮР3Азийн хөгжлийн банкинд өр тавьж, халамж тараана

Азийн хөгжлийн банкинд өр тавьж, халамж тараана

УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтарч цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, нийгмийн эмзэг бүлгийн эсрэг нөлөөллийг буруулах зорилгоор 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн авсан байна. Нэмээд 170 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаа аж. Ийнхүү Монголын Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас нийт 470 сая ам.долларын зээл авсан байна. Уг зээлээр 2020 онд 156,4 сая долларын хоёр төсөл, төсвийн дэмжлэгийн нэг хөтөлбөрийг санхүүжүүлсэн бол 2021 онд  100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн нэг хөтөлбөрийг тус тус санхүүжүүлсэн байна.

Одоо авах 170 сая ам.долларыг  хүүхдийн мөнгөнд зарцуулах юм байна. Мэдээж, энэ бол хөрөнгө оруулалт биш өр. Засгийн газрын гадаад өр одоогийн байдлаар 7 тэрбум ам.доллар давчхаад байгаа юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!