2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР3Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар түдгэлзээд шалгуулчих

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар түдгэлзээд шалгуулчих

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн талаар анх балетын багш Б.Сүндэръяа шүгэл үлээсэн. Түүний мэдэгдлийн дараа Ц.Анандбазарын ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх бүсгүйчүүд хэвлэлд хандаж, “MeToo” хөдөлгөөн ч өрнөх болсон юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ц.Анандбазартай холбоотой асуудал нийгэмд газар авч байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал бий. Гарч ирсэн асуудал бүхэнд парламентын гишүүн огцорч болохгүй. Ц.Анандбазар гишүүн үнэхээр гэм буруугүй бол түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Нотолчихоод буцаад ороод ирэх нь ёс зүйд нийцнэ.

Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудалд анхаарал хандуулна. Ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудлыг Засгийн газрын түвшинд хуульчилна. Сингапураас эхлээд ёс зүйг хуульчилсан орнууд бий” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!