Женко ардчилсан намаас буюу О.Цогтгэрэлийн талаас өчигдөр /2021.08.11/ мэдээлэл хийх үеэрээ “МАН-ын талаас нөхөн сонгуульд С.Эрдэнийн АН-ыг захиалсан. С.Эрдэнэ өөрөө нэр дэвших гэж байгаа” хэмээн мэдэгдсэн.
Түүний мэдээлэлд хариуцлт өгч Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй болохоо цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Тэрбээр“Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив. Нэгдүгээрт, СЕХ-оо шийдвэрээ гаргаагүй. Хоёрдугаарт, АН-нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа. Гуравдугаарт, Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн” хэмээн жиргэжээ.