2024.05.8, Wednesday
spot_img
НҮҮР2Ардчилсан Үндсэн хуулийг С.Эрдэнээр мануулъя!

Ардчилсан Үндсэн хуулийг С.Эрдэнээр мануулъя!

Ардчилсан намаас найм дахь удаагийн сонгуульд С.Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Тэрбээр өчигдөр нээлтийн үгэндээ Монголын ардчилалд аюул нүүрлэснийг онцлоод энэ удаад ардчилал, Ардчилсан нам ялахгүй бол Монголын ард түмэн Төрийн тэргүүнээ сүүлчийн удаа чөлөөт ардчилсан сонгуулиар сонгож буй сүүлийн сонгууль болж болзошгүйг санууллаа. С.Эрдэнэ сонгогчдодоо хандан “Ардчиллыг хамгаалах үүрэг хариуцлага надад ирсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд би нэрээ дэвшүүлсэн. Би ковидизмээр гарсан дарангуйллыг зогсоох болно. МАН-аас нэр дэвшигч ковидизмыг дэмжигч нь ердийн нэгэн хүн бишээ. Харин ч энэ системийг бий болгосон хүн. Бүх хэлбэрээр ковидизмыг ашиглан хязгааргүй эрх мэдлийг олж авах гэж байна. Энэ мэтээр ковидизмын дарангуйллыг бий болгохоор хичээж байна. Энх цагт ковидын сургаар сүржигнэж иргэдийг эх орондоо ирэх эрхийг нь хаасан. Бид ковидыг эмчлэх биш ковидизмыг эмчлэх цаг иржээ. Би дараах үндсэн гурван зарчмыг анхаарах болно.  Эрх чөлөө, хоёрт, эрх чөлөө бас дахин эрх чөлөө” гэдгээ амалсан юм.

Э.Бат-Үүл “Ардчилсан намыг, гол Ардчиллыг устгах замаар Монголд дарангуйлал тогтоох гэсэн үйл явдлыг С.Эрдэнэ таслан зогсоож, АН-аа хамгаалж чадсан. Ардчилсан намаа авч гарч чадна гэдэг бол Монголын Ардчилалын баганыг түшиж чадсан гэсэн үг. Үүнд С.Эрдэнэдээ баярладаг. Хоёрт, мөрийн хөтөлбөрт тодорхой байгаа иргэддээ стратегийн ордуудыг өгье гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ бол Англи улсад 1970-аад оны үед хийгдэж байсан тэргүүн туршлага. Энэ туршлагын дагуу стратегийн ордуудыг иргэдийнхээ мэдэлд шилжүүлье. Нийтийн өмчит компани болгон шилжүүлье гэсэн ийм чухал зорилт тавьсан байгаа. Энэ маш чухал зүйл. Тэгэхгүй бол стратегийн ордуудыг дарга ямбатаны анги хоорондоо хувааж авах тухай л байна, гэхдээ үүнийг ард түмнийх болгоно гэсэн чиглэл рүү явж байна. Гуравт, бид гуравдагч хөршүүдээ зайлуулж, хоёр хөршийн дунд хавчуулагдсан, хоёр хөршөөрөө л данс нь хязгаарлагдсан ийм улс болох вий гэж, үүний эсрэг явна гэж С.Эрдэнэ зарлаж байгаа учраас бид дэмжинэ” гэлээ.

Ийнхүү нөхөд нь ноход болж, нүүр бууруулсан, үлдсэн нь ажиглалтын байдалтай хүнд хэцүү нөхцөлд С.Эрдэнэ Монголын ардчилал, хүний эрх эрх чөлөөг хамгаалахын тулд хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна. Дөрвөн жилийн өмнө Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгохын тулд С.Эрдэнэ бүх хүчээ шавхан зүтгэсэн бол эсрэгээрээ Х.Баттулга С.Эрдэнийг харлуулахаар бүх хар технологио ашиглаж байна.  Парламентын засаглалыг тунхагласан ардчилсан Үндсэн хуулийн, Монголын ардчиллыг хамгаалагч нь энэ удаад С.Эрдэнэ гэж харагдаж байна.

 Г.Хэрлэнтуяа

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!