2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРУлс ТөрУ.Хүрэлсүхийн бодлого ба ургадаг эдийн засаг

У.Хүрэлсүхийн бодлого ба ургадаг эдийн засаг

Монголчууд хоол хийх ногоогоо бусдаас гуйдаг, Эрээний ногоо иддэг байсан цаг ард үлдэж байх шиг. Учир нь, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод “Хүнсний хувьсгал” аян эхлүүлсэн нь олон талын ач холбогдолтой. Нэгд, монгол хүн дотоодод ургасан эрүүл хүнс хэрэглэх боломжтой болно. Хоёрт, эрүүл монгол хүн энэ улсын баялаг болно. Гуравт, ургадаг эдийн засгаа хөгжүүлнэ. Монголын нийт төсвийн дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тэгвэл хүний салбарт хувьсгал хийж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэнэ. Жижиг, дунд үйлдвэрлэл өргөжин тэлнэ.
Хүнсний хомстол, хүнсний аюулгүй байдал бол дэлхийн улс орнуудын нэг аюулгүй байдлын асуудал болсон. Тиймээс хүнсний асуудлаар НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо зохион байгуулагдсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг урьсан бөгөөд Ерөнхийлөгчийг төлөөлөн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх оролцжээ.
Ямартай ч Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангахад онцгой анхаарч байгаагийн цаана улс орны аюулгүй байдал ч давхар яригдаж буй юм.
Нөгөө талаар ухдаг эдийн засгаас ургуулдаг эдийн засаг руу шилжиж байж л эдийн засаг солонгорно.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!