III Чарльзийг хаан ширээнд нь залах ёслол өнөөдөр болж, энэ түүхэн үйл явдалд 203 орны зочид төлөөлөгчид оролцож байгаа юм. Монгол Улсыг төлөөлж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт урилгаар оролцож байгаа билээ.
Уг ёслолд оролцож буй улс орнуудын Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалын тэргүүнүүдээс нэрлэвэл Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель нарыг дурдаж болно.
Х.Баттулгын үед тасалдсан Монголын тэргүүн хатагтайн нэр төлөө эргээд сэргэснээрээ нийгэмд болон гадаад харилцаанд эерэг мессеж болж хүрнэ.
Учир нь, Эм төвшин бол эр төвшин
Эр төвшин бол гэр төвшин
Гэр төвшин бол төр төвшин
Төр төвшин бол түмэн олон төвшин
Түмэн олон төвшин бол улс төвшин гэдэг. Японд хийсэн айчлалаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхнэр Л.Болорцэцэгээ дагуулж явсан бол Польшийн Ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалын үеэрх арга хэмжээнд хоёр улсын тэргүүн хатагтай нар оролцсон. Тэгвэл Английн шинэ хаан залах ёслолд тэрбээр эхнэрийн хамт оролцож байна.
Өөр хэлбэл, гэр бүлийн үнэ цэнийг төрөөсөө, Төрийн тэргүүнээсээ эхлэж үлгэрлэх ёстой. Ингэж байж нийгэмд, залууст гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах, гэр бүл бол төр улсын үндэс гэдгийг мэдрүүлэхэд зөв үлгэр дууриалал болох нь дамжиггүй..