Энэ зургаас хэн ч хүндлэл, халамж мэдэрнэ. Монголчууд өнө эртнээс ахаа алд, дүүгээ дэлэм хүндэл гэж сургасаар ирсэн. Ромын Пап дэлхийн оюун санааны нэг удирдагч. Хоёр өндөр нас сүүдэр зооглосон буурал. Гуравт, саяхан хагалгаанд орсон, эрүүл мэндийн асуудалтай байгаа. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ингэж мэндчилсэн нь нэг талаасаа монголчууд ах настай хүндээ хүндэтгэн мэхийдэг Монгол зан заншлыг дэлхийд харуулж буй мессеж юм.
Ромын Папын Монгол дахь айлчлал ч аль ч утгаараа Монголыг дэлхийд энх тайвны бэлгэ тэмдэг болгон харууллаа. Тэрбээр хэлсэн үгэндээ ч “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм.
Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, анир чимээгүй дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлэн хөгжүүлж иржээ” гэсэн билээ…