2025.01.16, Пүрэв
spot_img
НҮҮРМонголБОАЖЯ:Цахилгаан дамжуулах 30 мянга орчим шон дээр шинэчлэл хийсэн

БОАЖЯ:Цахилгаан дамжуулах 30 мянга орчим шон дээр шинэчлэл хийсэн

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг идлэг шонхор шувуутай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүүлийн үед цахим орчинд идлэг шонхор шувуутай холбоотой мэдээлэл их гарлаа. Үүн дээр мэдээлэл өгөхөд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархах бөгөөд үүнээс 12% нь энэ зүйл шувууны голомт нутаг юм. Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар 10,380 тоо толгой эдлэг шонхрын нөөцтэй болохыг тогтоосон.

Амьтны тоо толгой, тархац нутаг, сүргийн бүтцийг тогтоох судалгаа таван жилд нэг удаа хийгддэг. Үйлдвэрлэлийн зориулалттай ашиглах гэж байгаа бол хоёр жил тутамд нэг удаа судалгаа хийсэн байдаг. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай CITES-ийн конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг.

БОАЖЯ-ны сайдын 2018 оны тушаалаар Монгол улсын нутаг дэвсгэрт идлэг шонхор шувууг барих, тээвэрлэх, арчлах, гадаад улсад гаргах үйл ажиллагаанд мөрдөх журмыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 2019 оны 293 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг ашиглах зорилгоор гадаадад гаргахыг хориглосон.

Зөвхөн соёлын зориулалтаар өндөр дээд хэмжээний төлөөлөгч нарт бэлгэдлийн зориулалтаар албаны нууцын зэрэглэлд олгож ирсэн. Идлэг шонхор шувууг хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад орны төрийн өндөр дээд түвшний албан тушаалтнуудад соёлын журмаар буюу бэлэглэх журмаар бариулах эрхийг МУ-ын засгийн газрын 2023 оны 264 дүгээр тогтоолоор идлэг шонхор шувууны тоог 350 болгож өгсөн.

Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу засаг дарга идлэг шонхор шувууг барих зөвшөөрлийг олгож, уг зөвшөөрлийг үндэслэн тухайн орон нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын байгуулсан гэрээний дагуу тухайн аймгийн ямар сумдад отог байгуулж барих зохицуулалтыг давхар хийдэг.

Одоо хийгдэж буй ан амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр амьтан барих асуудал дээр мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах зохицуулалтыг хэлэлцэж байгаа.

Байгалийн нөөц ашигласны төлбөр (БНАТ)-ийн тухай хуулиар амьтны нөөцөөс орсон орлогын 50%-ийг байгаль хамгаалах, эко системийн тэнцвэрт байдлыг хангаж, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой. Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг.

Мөн тус хуулиар нэг идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар агнаж барихад экологи-эдийн засгийн үнэлгээ нь 26.1 сая төгрөг байдаг.

Мөн идлэг шонхор шувуунаас гадна монгол оронд 50 гаруй зүйлийн шувууд дэд бүтэц, бүтээн байгуулалттай холбоотой үхэл хоргодлын асуудал явагддаг. Манай эрдэмтдийн судалгаагаар нэг жилд 800-4,000 идлэг шонхор шувууд өндөр хүчдэлийн шонгоос болж тогод цохиулан хорогдсон байдаг. Уг асуудалтай холбоотой Эрчим хүчний яам (ЭХЯ) болон БОАЖЯ хамтран үхэл хорогдлын шалтгааныг тогтооход 6-15 кВт-ын агаарын шугамд маш их хэмжээгээр хорогдож байна гэж гарсан. 2016 оноос эхлээд ЭХЯ болон Стандарт хэмжил зүйн газар хамтраад MNS 65 18 2015 стандартыг шинэчилж тогтоож өгсөн. Тиймээс шинээр барьж буй эрчим хүчний шугамуудад байгаль орчин, амьтанд ээлтэй стандартаар хийж гүйцэтгэх ажлыг хийж байгаа.

МУ-ыг төлөөлж БОАЖЯ, Арабын Нэгдсэн Эмират Улсын Мохамед Бин Зайдын Махчин шувуу хамгаалах сан (MBZRСF) болон Монголын махчин шувуу судлалын нийгэмлэгтэй хамтран 2019 оноос эхлэн 6-15 кВт-ын шонгууд дээр хамгааллын тоног төхөөрөмж суурилуулаад явж байгаа. Өнөөдрийн байдлаар найман аймгийн 41 сумын 30 мянга орчим шонгийн модон дээр шинэчлэлийн ажлыг хийгээд байна. Гэсэн ч энэ арга хэмжээ хангалтгүй байгаа бөгөөд үхэл хорогдол байсаар байгаа” гэв.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!