2024.05.13, Monday
spot_img
НҮҮРУлс ТөрУ.Хүрэлсүхийн нэг сумаар олон туулай буудах бодлого

У.Хүрэлсүхийн нэг сумаар олон туулай буудах бодлого

“….Монгол эх орноо хүчирхэг эдийн засагтай, үйлдвэрлэгч, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоо хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай”. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөхдөө хэлсэн үг. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш гадаад харилцааг хөгжүүлэх замаао гадаадын хөрөнгө оруулалтыг даллан дуудах, эдийн засгаа солонгоруулах, эдийн засгийн аргаар ардчиллаа хамгаалахад багагүй ач холбогдол өгөх болсон. Үүний нэг нь өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсониДэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” юм. Чуулга уулзалтаар яригдсан гол асуудал нь ногоон эдийн засаг ба жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх байлаа. Дэлхий нийт сүүлийн жилүүдэд ногоон эдийн засаг руу хошуурах болсон. Ногоон эдийн засаг гэдэг нь байгальд ээлтэй бизнес эрхлэх тухай. Жишээ нь, уул уурхайг олборлолт явуулахдаа нөхөн сэргээлт хийх, байгаль ээлтэй технологи ашиглах тухай юм. Ногоон эдийн засаг бол саарал ус ашиглах тухай юм. Ногоон эдийн засаг нь байгалиа хөнөөхгүй бохирдуулахгүй тухай юм. Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулсны ард улсаа давхар сурталчилах зорилготой байсан нь лав. Хоёр их гүрний дунд орших Монгол Улс гадаад харилцаан дээрээ тулгуурлаж эдийн засгаа хөгжүүлэх бодлого баримталж буйг энэхүү чуулга уулзалт болон Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаас харж болно. Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтад гэхэд 70 гаруй орны 600 бизнес эрхлэгч ирсэн. Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 4.5 сая ам.долларын үнийн дүн бүхий яриа хэлцэл хийсэн гэх мэдээлэл байна.
Ерөнхийд нь тоймловол У.Хүрэлсүх нэг сумаар олон туулай буудах бодлого хэрэгжүүлж байна. Нэгд улсаа сурталчлах, хоёрт, эдийн засгаа хөгжүүлэх, гуравт, ардчилал, аюулгүй байдлаа хамгаалах гээд уран бэр шиг л нүүдэл хийж бна. Шатарт гурав нүүдлийн цаадахыг харсан нь хождог гэдэг.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!