2024.10.13, Sunday
spot_img
НҮҮРУлс ТөрУ.Хүрэлсүхийн эхлүүлсэн улс төрийн цэвэрлэгээ үргэлжилсээр

У.Хүрэлсүхийн эхлүүлсэн улс төрийн цэвэрлэгээ үргэлжилсээр

Наанаа АН, МАН-аараа хуваагддагч цаанаа халаас нэгтэй Монголын улстөрчид төрд МАНАН гэгчийг бий болгосон. Аль ч засгийн газар тэд албан тушаалд очдог, Монголын өнгөтэй, өөдтэй гэсэн болгоныг нь дээгүүрээ хувааж иддэг нь бичигдээгүй хууль болсон байсан. Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа МАНАН бүлэглэлийг улс төрөөс шахаж, Монголын улс төр, эдийн засгийг нь хууль шүүхтэй нь атгандаа оруулсан олигархиуд, авлигачидтай тэмцэх ажлаа намынхаа цагаан байрнаас, Төрийн ордноос эхлүүлсэн юм.
Үнэндээ улсын мөнгийг орд газартай нь хамт МАНАН бүлэглэлээрээ нийлээд хулгайлдаг, албан тушаалаараа айлгаж сан болгоныг нь цөлмөдөг хүмүүс хэн байсан нь нэр устайгаа тодорхой болж байна. Жирийн иргэдийн насаараа хөдөлмөрлөөд олохгүй мөнгийг тэд зүгээр л хулгайлчихдаг байсан нь ил тод болж байна. Энэ бүхнийг ил болгох ажлыг эхлүүлсэн хүн нь У.Хүрэлсүх.
Тэрбээр Ерөнхий сайд байхаасаа л олигархиудын харцаар хөдлөж хэнд ч, ямар ч ял оноож, хэнийг ч, юунаас ч мулталж чаддаг, шударга ёсыг мөнгөөр арилжсан, хууль хяналтын байгууллагатай тэмцэл өрнүүлсэн. Түүний тэмцлийн үр дүнд Монголын улс төрд 20-30 жил бугшсан албан тушаал, хээл хахуулиас үүссэн бэтгэ хагарч, идээ бээр нь шахагдаж байна.
Ерөнхийлөгчийн зүгээс улс төрийн хулгай, хуйвалдааны үүр уурхай болсон улс төрийн намуудыг хариуцлагажуулж, улс төрийн намуудын дансыг шилэн болгохоор Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар намуудад хэн хэн хандив өгдөг нь ил тод болно. Намуудад хандив өгөөд хэн ямар албан тушаалаар наймаа хийсэн эсэх нь нээлттэй болно.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!