2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮРМонголАялал зугаалга төлөвлөхгүй байхыг уриалав

Аялал зугаалга төлөвлөхгүй байхыг уриалав

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өгч “Нэгдүгээр тундаа хамрагдчихаад хоёрдугаар тундаа хамрагдахаас эргэлзэж байгаа хүмүүс байна. Ямар ч вакцины хоёр дахь тунг хийлгэж байж хүний биед хамгаалах уураг өсдөг. Эхний тунг хийлгээд багахан хэмжээний уураг үүснэ. Харин хоёр дахь тунг хийлгэснээр уг уургийн хэмжээ эрчимтэй нэмэгдэнэ. Бид вакцин хийлгэж байгаа ч агаарт вирус эргэлдсэн хэвээрээ байгаа. Аюул арилаагүй байгаа учир тайвширч болохгүй” гэлээ.

Вакциныхаа хоёр дахь тунг хийлгэснээс 21 хоногийн дараа хамгаалах үйлчилгээ эхлэх аж. Вакцин тариулсны дараа толгой өвддөг болсон, даралт ихэсч байна гэсэн яриа бий. Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Ковидын вакцинууд нь бусад вакцинтай ижил химийн бүтэцтэй, хүн бүрийн онцлогоос хамаарч хариу урвал илэрнэ. Вакцинд даралт ихэсгэх найрлага байхгүй” гэв.

Вакцинд хамрагдсан ч амны хаалтаа зүүсэн хэвээр байхгүй бол цар тахлын шинэ давлагаа үүсэх ч аюултай аж. Вакцинжуулалтын дараа хүн амын хөдөлгөөн 90 хувиар нэмэгдсэн байна. Иймээс шаардлагагүй тохиолдолд хот хооронд зорчиж, аялал зугаалга төлөвлөхөө болихыг уриаллаа.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!