2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР3Шинжилгээ өгсөн зургаан хүн тутмын 1-ээс халдвар илэрч байна

Шинжилгээ өгсөн зургаан хүн тутмын 1-ээс халдвар илэрч байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч  Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагт 6026 хүнд шинжилгээ хийхэд 927 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 558439 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 829, орон нутагт 98  тохиолдол илэрсэн байна.

Нас барсан хүмүүсийн тухайд:

Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 44 настай эмэгтэй

Тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан 79 настай эмэгтэй

Тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй

Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг ЭМЯ-наас анхааруулж буй юм. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 4475 хүн байгаагаас 2393 хүний байдал хөнгөн, 1534 хүний байдал хүндэвтэр, 436 хүн хүнд, 112 хүн маш хүнд байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 1 854 643  ИРГЭН I ТУН, 1 229 228 ХҮН II ТУНДАА ХАМРАГДСАН Ч ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ӨСЧ БАЙНА

Улаанбатар хотод 948 мянган хүн  нэгдүгээр  тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 723 мянган хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 905 мянган хүн эхний,  505 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Файзер вакцинд хамрагдах хүсэлтэй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд заавал эмнэлгийн магадлагаа шаардлагатай гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!