2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮРМонголКовид 19: 24-92 насны найман иргэн нас барлаа

Ковид 19: 24-92 насны найман иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас ковид-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.


ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 519 тохиодол илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 50,618 болж байна. Шинээр бүртгэгдсэн 519 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах, нэг нь зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодын халдвар байна. Улаанбаатар хотод 461, орон нутагт 52 бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 44,391 боллоо.

Халдварын улмаас 3,896 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 110 хүн байна.

Өнгөрсөн хоногт 24-92 насны найман иргэн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан” гэлээ.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2075 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 246 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 235 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!