Ковид-19-ийн халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-наас танилцууллаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8,000 орчим хүний сорьцод шинжилгээ хийхэд 541 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 48642 боллоо. Мөн хугацаанд 1306 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол хоёр хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар нийт барсан хүний тоо 207 болоод байна.
УОК-оос бүх нийтийн хөл хориог 28 хоног тавьсны үр дүн гарч хоногт илрэх халдварын батлагдсан тохиолдол болон нас баралт буурч байна. Мөн архаг, суурь өвчтэй хүмүүс халдвараар өвчилж, гэрээр эмчлүүлэхийг оролдох болсон нь амь насанд эрсдэлтэй үйлдэл болохыг ЭМЯ анхааруулав.