2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР3Самарсан, сумарсан ХОЁР

Самарсан, сумарсан ХОЁР

Хотын шинэ, хуучин хоёр даргын хоорондын толхилцооны хохирогчид энгийн иргэд болж хувирав. Өнгөрсөн хугацаанд УОК, НОК-ын хоорондын зөрчил, үйл ойлголцол дунд доод шатандаа хүнд суртал үүсгэж, иргэдийг багагүй цухалдуулсан.  Гэвч, энэ байдал засарсангүй, өнөөдөр ч нийгмийг самарсан, сумарсан хэвээр байна. Д.Сумъяабазар, С.Амарсайхан хоёрын зөрчил аль эртнийх. Хэдийгээр наанаа нэг баг мэт харагдавч цаана тэд хонь, чоно болсон хэвээр. Нэг нь самарч, нөгөө нь сумарсаар хийсэн ажил бүхэн нь алдаа завхрал, хүнд суртал дагуулсаар.

УОК-оос гаргасан шийдвэрийг НОК нь эсэргүүцдэг, НОК-ынхоо санал, шийдвэрийг УОК нь хүлээж авдаггүй байдал үүссэн нь ковид-19-ийг хяналтаасаа алдаж, улсаараа улаан бүс болгоход хүргэлээ.

УОК, НОК нь нэгдсэн стратегиэр ажиллах ёстой байгууллага. Гэтэл хоёр даргынх нь улстөржилт, таарамжгүй харилцаанаас болоод өнөөдөр 80 хүний цар тахлаас болж амиа алдав. Хоногтоо мянга, мянгаараа халдвар авч, гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдахад хүрч байна. Адаг сүүлдээ самарсан, сумарсан хоёрын хэрүүлийн бай нь эмч, эмнэлгийн ажилтнууд болж хувирсан.

Нэг хэсэг НОК-ын дарга Д.Сумъяабазар автомашины QR код олгоно гэж иргэдээ бөөгнөрүүлж, бөөн хүндрэл чирэгдэл учруулсан. Гэтэл өнөөдөр УОК нь ард иргэдээ ахиад л “залхаан шийтгэж” байна. Хэн хэн нь төрийн ажлын туршлагагүй, боловсролгүй, мэдрэмжгүй болохоо харуулав. Ядаж эв нэгдэл тэр хоёр алга. Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар сонгогдсоныхоо дараа С.Амарсайханы идсэн уусан бүхнийг дэлгэнэ гэсэн. Түүнийг Шадар сайдаа томилогдож Ерөнхий сайдын хамт нийслэлийн Засаг даргын Тамгын газарт очиход Д.Сумъяабазар угтаж аваагүй гэх мэтээс болоод магадгүй үүнд Шадар сайд С.Амарсайхан гомдсон эсвэл өс хонзон өвөрлөсөн байхыг үгүйсгэхгүй.

Тэдний хэн хэн нь  өнгөрсөн хугацаанл эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын  үгийг сонсоогүй, хөл хорио тавихгүй удсан, нийслэлийн албан газруудын үйл ажиллагааг нэгэн зэрэг нээсэн гэх мэт олон алдаа гаргасан нь Монгол Улс цар тахалд живэхэд хүргэсэн.

Самарсан, сумарсан хоёр даргынхаа асуудлыг Ардын намынхан зохицуулахгүй бол ард түмэн туйлдаж, бухимдаж байна.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!