УОК-оос өмнө нь хилийн хориог тавдугаар сарын 1-нээс суллана гэж мэдэгдсэний дагуу аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ базаах болсон. Гэвч, С.Амарсайханы үгэнд иргэд, аж ахуйн нэгжүүд ахиад хууртав бололтой. Тэрбээр “Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээхээр шийдвэрлэсэн байсан. Гэвч ковид-19-ийн халдвар нэмэгдсэн, цар тахлын тархалт санасан хэмжээнд буурахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан, хил нээх хугацааг зургаадугаар сарын эхэн хүртэл хойшлуулах шаардлагатай гэж үзсэн” хэмээв.
Өнгөрсөн 2020 оноос хойш жил хагас хил хорионд орсон аялал жуулчлалынхан эхнээсээ хаалга үүдээ бариад эхэлсэн байна.
Д.Шоовдор