Улсын Их Хурлын өнөөдрийн (2020.04.29) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Ингээд төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж чуулганд оролцсон УИХ-ын 44 гишүүний 38 нь дэмжснээр уг тогтоол батлагдлаа.