2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголЭМЯ: Covid-19-өөр нас барсан хүний тоо 10 болов

ЭМЯ: Covid-19-өөр нас барсан хүний тоо 10 болов

ЭМЯ, ХӨСҮТ-өөс covid-19-тэй холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт covid-19-ийн халдвар 486 хүнээс илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 9327 боллоо. 486 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Бусад 484 тохиолдлын 391 нь Улаанбаатарт, 93 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн хоногт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5216 боллоо. Мөн харамсалтай мэдээ дуулгах нь. Өнгөрсөн хоногт 58 настай эмэгтэй, 66 настай эмэгтэй хоёр өвчтөн нас барлаа. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 10 болж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар нийт 1990 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1713, хүндэвтэр 232, хүнд 37, нэн хүнд 8 хүн байна.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!