2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3Халдвараар нэг хоногт 4 хүн нас барлаа

Халдвараар нэг хоногт 4 хүн нас барлаа

Covid-19-ийн халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-наас танилцууллаа. Сүүлийн 24 цагт 575 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар юм байна.

  • 456 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.
  • 113 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо.
  • Эмнэлгээс шалтгаалах 6 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Мөн дөрвөн хүн нас барж, нийт нас баралтын тоо 16-д хүрлээ.

Сүүлийн үед хүндэвтэр болон хүнд хүний тоо огцом нэмэгдэж байна. Улсын хэмжээнд хүндэвтэр хүний тоо 200 гаруй байсан бол өнөөдөр 317 болсон байна. Мөн хүнд хүмүүсийн тоо ч хоёр дахин нэмэгдэж, 70 болсон байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 0.4 хувь нь маш хүнд байдалтай байна. Одоогоор 1000 гаруй иргэн хөнгөн оноштойгоор гэрээр тусгаарлагдаж байгаа аж.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!