2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРМонголА.Амбасэлмаа: Өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь залуус

А.Амбасэлмаа: Өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь залуус

Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Бид долоон удаагийн үүргийн онгоцыг хүлээж авсан. Мөн ОХУ-ын хилээр орж ирсэн, бусад боомтуудаар орж ирсэн 3000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн. Энэ тандалтыг хийхдээ тагнуул, цагдаагийн газартай хамтран ажиллаж, тухайн зорчигчийн ирсэн газраас нь эхэлж тандалт судалгаа явуулсан. Түүний хүчинд бид өнөөдөр эх нутагтаа халдварыг тараахгүй байх ажлыг зохион байгуулж байна.
Гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 38 тохиолдлоос 1-13 хоногийн дараа халдварыг илрүүлсэн. Сэжигтэй гэж үзсэн тохиолдлыг хоёроос гурван удаа шинжилдэг. Батлагдсан тохиолдлоос анх 20 хүн нь эмнэл зүйн шинж тэмдэггүй байсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсаны дараа эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байх жишээтэй. Нийт батлагдсан тохиолдлын 21 нь дунд явцтай байсан. Хүндэвтэр явцтай 6 хүн, хүнд явцтай 1 хүн, маш хүнд явцтай 1 хүнийг эмчилж эдгээсэн.
Нийт батлагдсан тохиолдлын 19 нь эрэгтэй, 19 эмэгтэй байна. Насны хувьд 11-65 насны хүмүүс байгаа бол дундаж нас нь 38 байна. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь залуус учраас хөнгөн хэлбэрээр өвдсөн байна. Илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэг нь халуурах, хамар битүүрэх, булчин өвдөх, амьсгалын замын цочмог халдварын үед илэрдэг бүх шинж тэмдэг илэрч байсан. Нийтдээ хэвтсэн тохиолдлын арав орчим хувь нь хатгалгаагаар хүндэрсэн. Нийт 38 тохиолдлын дөрөв нь гадаадын иргэн байсан” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!