2025.06.20, Баасан
spot_img

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд боомтын шинэ цогцолбор, ложистикийн төвд ажиллалаа

0
@President.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллалаа.

“Замын-Үүд” боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг дангаар бүрдүүлдэг ложистикийн гол боомт юм.

Замын-Үүд боомтын барилга, дэд бүтцийн барилга угсралтын ажил 91 хувьтай байна.

Замын Үүд боомтын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд:

  • Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Хүнд даацын автозамын барилгын ажил,
  • Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
  • Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 91 хувьтай байна.
Зорчигч тээврийн хүчин чадлыг 4 дахин, ачаа тээврийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлнэ

Зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дулаан, цахилгаан хангамж, цэвэр ус, ариутгах татуурга бүхий инженерийн дэд бүтцийн ажил, автозам талбай, явган зам, ногоон байгууламжийн ажил гүйцэтгэжээ.

Зорчигч тээврийн цогцолборын хөдөлгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээсэн байна.

Тус цогцолбор нь зорчигч тээврийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлснээр өдөрт 20 хүртэлх мянган хүнийг нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартад нийцсэн 30 барилга, байгууламжаас бүрдэж байна.

Харин Ачаа тээврийн хэсгийн барилга угсралтын ажлын явц 85 хувьтай байгаад бөгөөд 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад орно.

Ачаа тээврийн хэсэг нь ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх юм.

“Замын-Үүд” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчилж, цаашлаад боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр Монгол, Хятадын худалдааны эргэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа энэ үеэр онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн 11 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийж, хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэхээр болж, энэ хүрээнд хил боомтын чиглэлээр дээд түвшний гэрээ хэлцлүүдийг амжилттай тохиролцсон билээ.

Тус айлчлалаар хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд, Эрээний боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, эргэлтийг нэмэгдүүлэх болон Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомт, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох зэрэг олон чухал асуудлыг харилцан тохиролцсон.

Ялангуяа, БНХАУ-ын талаас хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхээ илэрхийлж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй сайжруулахад монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр хэллээ.

Замын-Үүд боомтын шинэчлэлийн энэ бүтээн байгуулалт нь монголчуудад өргөн боломж бололцоог нээж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Замын-Үүд дэх Ложистикийн төв 2022 онд гурван сая тонн ачаа нэвтрүүлжээ

Тус төв нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж, 2018 онд ашиглалтад орсон юм.

Ложистикийн төв нь жилд дунджаар хоёр сая тонн ачаа нэвтрүүлж байсан бөгөөд 2022 онд гурван сая тонн ачаа нэвтрүүлж, ачаа тээвэр нэмэгдсэн.

Мөн ложистикийн төв жилд 100 мянга гаруй чингэлэг нэвтрүүлж, цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолж байв.

Тухайлбал, тус төв нь 2021 онд нийт 100 мянга орчим чингэлэг тээвэрлэсний 80 мянга нь транзит чингэлэг, 20 мянга нь импортын чингэлэг байсан байна. Харин 2022 онд нийтдээ 130 мянган чингэлэг тээвэрлэж, үүний 75 мянгыг импортын чингэлэг болгон нэмэгдүүлж ажиллажээ.

Мөн 2022 онд Монгол, Хятадын худалдааны эргэлт 13.6 тэрбум ам.долларт хүрсэн. Худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн тулд Замын-Үүд боомт дахь Ложистикийн төвтэй адил хүчин чадал бүхий ложистикийн төвүүдийг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад нэн түрүүнд барихаар төлөвлөж байгааг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа хэлэв.

БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монголын тал өөрөөс хамаарах бүх арга хэмжээг авч, түргэн, шуурхай ажиллах хэрэгтэй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Цементэн дунд биш цэцгэн дунд амьдрах юмсан

0
“Бидний үеийнхэн эх дэлхийдээ ээлтэй хандаж чадаагүй. Бид байгаль орчноо бохирдуулж, байгалийн баялгийг хэрэглэж, хойч үедээ эх дэлхийг хэвээр нь хүлээлгэн өгч чадсангүй. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, ус, хөрс, агаарын бохирдлын улмаас олон хүндрэл амсаж байна. Байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Энэ бүгдийг зогсооход залуус Та бүхнийг уриалахыг хүсэж байна” гэж Монголд айлчлах үеэрээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш хэлсэн билээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төслийг дэлхийн цөөнгүй улстөрч дэмжиж байгаагаа илэрхийлсний нэг нь Хятадын Гадаад хэргийн сайд Ван И. Тэрбээр Хятад энэ төслийг дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Мөн Япон, БНСЖ-ын Гадаад хэргийн сайдууд Монголд ирэхдээ тэрбум мод төслийг онцолсон. Тиймээс тэрбум мод бол дэлхийн төсөл болсон гэж хэлэхэд буруудахгүйч биз,
Өнөөдөр үндэсний мод тарих өдөр. Албан газар, айл өрхүүд ч мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцох болсон билээ. Мод тарих нь шоу биш. Эх дэлхийнхээ төлөө мөн улс орныхоо эдийн засаг, экологи, хүний ардынхаа эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Учир нь, тэрбум мод тарих төсөл хэрэгжсэнээр уул уурхайнхан ухаад хаядаг биш ургуулж тордоход анхаардаг болсон. Тэрбум мод төсөл бол зөвхөн мод тарих биш жимс, жимсгэнэ, эмийн ургамал гээд дотоодын нөөц бололцоогоо ашиглан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, гадагшаа урсдаг их хэмжээний валютыг шингээх эдийн засгийн бодлого юм. Цаашлаад иргэд цементэн дунд биш цэцэг ногоон дунд амьдрах орчныг бүрдүүлэх эрүүл мэндийн төсөл юм.
Ноён Гутерреш тэрбум мод төслийг дүгнэхдээ “Монгол Улсад тэрбум мод тарьж ургууоснаар уур амьсгалбг өөрчлөлтийн нөлөөллийг бууруулар, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг багасгах, эх дэлхийгээ хамгаалж үлдэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байгаа”-гаа онцолсон” билээ.

Х.Баттулгын төрийн нууцад авсан гэрээг У.Хүрэлсүх ил болгов

0
Монголын улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж үгүй. Мөнхийн эрх ашиг бий гэдэг үнэн. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр хамтарч МАНАН дэглэмийг нурааж явлаа.
У.Хүрэлсүх Монголд хувь хүний биш хуулийн засаглалыг бэхжүүлэх хүсэлтэй, тэр утгаараа албан тушаалтнуудын авлигын эсрэг хар залуугаасаа тэмцэж ирсэн. Ядарсан ард түмний боломжийг хулгайлж ирсэн задарсан намын нөхдөө ч зад үзэлцэж явсан удаа олон. Тэр баялгийн тэгш бус хуваалтыг үргэлж эсэргүүцэж, хулгайч, луйварчидтай тэмцсээр ирсэн. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа манай, танай, МАН, АН гэлтгүй “задарсныг засаглахад” бодлого, шийдвэрээ чиглүүлж ирсэн байдаг.
Тэгвэл Баттулга Монголын аль өнгөтэй өөдтэй болгоныг өмчилж, хулгай луйвар болгонтой нэр, мөр холбогддог. Төмөр зам, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд. Үнэндээ төмөр зам, нүүрсний оффтейк гэрээг Баттулга төрийн нууцад авсан бол У.Хүрэлсүх төрийн нууцаас гаргасан. У.Хүрэлсүхээс өөр хүн ингэж чадахгүй.
Нүүрсний хулгайчдыг Ерөнхийлөгч хаацайлж үлдэх юм бол хуулийн засаглал тогтохгүй.
Утас хулгайлсан залуу ял аваад шоронд суудаг бол улсаа хулгайлсан улстөрчид гэм зэмгүй үлдвэл Монголд шударга ёс тогтохгүй. Шударга ёсыг тогтоохын тулд Ерөнхийлөгч иргэддээ нэг өөр, улстөрчдөд илүү өөр хандах эрхгүй. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хулгайг сайтар шалгахыг үүрэгдсэн. Баттулгын төрийн нууцад авсан гэрээг ил болгосноороо Ерөнхийлөгч Монголд шударга ёсыг тогтоож буй хэрэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баттулга хулгайч гэж хэлээгүй, хэнийг ч нэрлээгүй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Х.Баттулга нүүрсний хулгайтай холбоотой болохыг зарласан. Эцэст нь Женко ч, Инга би ч энэ улсын иргэн. Бид хоёрт Монголын хууль адилхан үйлчлэх ёстой. Энэ л У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн яриад байгаа шударга ёс юм.

Монгол-Хятад ба У.Хүрэлсүх-Ши Жинпинь

0
Жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Москвад айлчлал хийж явсан бол энэ өдрүүдэд Бээжин зочлож байна. Монгол, Хятад буюу Ши Жинпинь ба Хүрэлсүх нар ямар яриа хөөрөө гэрээ хэлцэл өрнүүлэх нь монголчуудын төдийгүй Орос, АНУ гээд олон нийтийн анхаарлын төвд байна.
АМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Тэдний албан ёсны яриа хэлэлцээнээс онцлох асуудлыг тоймлон хүргэе.
1.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжлээ. 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан.
2.Монгол Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэхээр талууд тохиролцлоо. Худалдааны эргэлт одоогоор 10 тэрбум ам доллар байгаа юм.
3.Байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа. Худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжлээ.
4.Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх 4 гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ тал буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.
5.Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцжээ.
6.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм.
7.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон. Нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байгаа.

Ямартай ч олон улсын тоймчдын хэлж буйгаар БНХАУ-ын даргэ Ши Жиньпин хэлэлцээд гарын үсэг зурсан бол заавал хэрэгжүүлдэг хэмээн онцолж байна.

Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа БНХАУ-д айлчлах үеэр хоёр орны гадаад худалдааны эргэлт 5 тэрбум ам доллар байсан. Тэр үед ойрын 5 жилд 10 тэрбум ам долларт хүргэхээр хоёр тал тохиролцож байсан. Энэ нь амжилттай хэрэгжиж өнөөдөр 10 тэрбум ам долларт хүрсэн билээ.

Баялгийн эздэд биш иргэдэд хүргэх У.Хүрэлсүхийн улс төр

0

Нүүрсний хэрэг Монголд бөмбөг тэслэж байна. Парламентынх нь нэр бүхий гишүүд, Экс Ерөнхий сайд Х.Баттулга нарын 17 улстөрчийг АТГ-аас нэрлэлээ. Үнэндээ Монголын баялаг эрх мэдэл ойр цөөн хүмүүсийн гараар урсдаг, халаасанд ордог, нийт олонх нь баялгаас хувь хүртэх бүү хэл хусам ч долоолж чаддаггүй ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд баялгийн эзэн болсон ард түмэндээ тэгш хүртээмжтэй хүргэх ёстой гэсэн бодлогыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхаасаа дэвшүүлж “Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын нэг бол хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газар, орд баялгаа төрдөө авах ажлыг хийсэн.

Байгалийн баялаг бол хэн нэгний бүтээсэн зүйл биш бурхны хишиг тул Монголын иргэн бүр ижил тэнцүү хүртээх ёстой.

Тиймээс Баялгийн сан байгуулж, бүтээн байгуулалтын ажил хийх, иргэддээ ногдол ашгийг нь хүртээхийн төлөө ажиллах хэрэгтэй” гэсэн байр сууриа байнга илэрхийлж ирсэн. Үнэндээ өнөөдрийн яригдаад байгаа нүүрсний хулгай байгалийн баялаг хэдхэн хүний халаасыг хэрхэн хөлжүүлсний тод жишээ юм. Тэд байгалийг баялгийн хэдүүлээ хувааж идээд зогсохгүй иргэдийнхээ улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол эрүүл мэндийн бүхий л боломжийг хулгайлж байна. Тэд хулгайлсан баялгаараа хууль шүүхийг худалдан авч, үр хүүхдүүддээ өндөр боловсрол олгож байна. Үүнийг л цэгцлэх ажлыг У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа эхлүүлсэн. Товчхондоо, У.Хүрэлсүх уул уурхайн хулгай, хуйвалдааныг эцэслэж цэглэж, иргэдийн илүү боломж, амьдрал, ашиг орлого болгоныг хумсалсан хулгайлсан болгонтой ил тод тэмцэх болсон билээ.

Б.БОР

У.Хүрэлсүхийн гадаад улс төр

0
Монгол Улсыг гадаадад бүрэн төлөөлөх эрхтэй хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тэр утгаараа Ерөнхийлөгч гадаадад Монголоо ил сурталчлах, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах далд зорилготой ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх он жилүүдэд тэг зогссон Монголын гадаад харилцааны бодлого У.Хүрэлсүхийн үед нээлттэй, идэвхтэй байна.
Товчхондоо олон улсын өрөг дээр Монгол Улс идэвхтэй тоглож байгаа нь дэлхийн улс төр, эдийн засаг хямарсан, хүндэрсэн энэ цагт ардчиллаа, аюулгүй байдлаа хамгаалах үндэс болж байна.
Тэрбээр ШХАБ-ын хуралдаан оролцохдоо Монгол Улс цаашид ажиглагчийн статусха хамгаална гэдгээ зарласан олон нийтээс багагүй оноо цуглуулсан. Энэ үгээрээ ч тэр туурга тусгаар улсын Ерөнхийлөгч гэдгээ харуулсан гэхэд болно. Мөн тусгаар тогтносон улсын Ерөнхийлөгчийн хувиар НҮБ-ын индэр дээрээс энх тайвныг уриалсан нь Монголын хувьд эерэг сурталчилгаа болсон юм. Цаашлаап Египетэд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын хуралд оролцож, “Ойн түншлэл”-д нэгдсэн олон талын ач холбогдолтой үйл явдал байлаа. Энэ бүхнээс харахад Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлаа хамгаалах болон Монголыг гадаадад таниулах, сурталчлах үүргээ маш сайн биелүүлж байна дүгнэж болно.

Малаа эрүүл, махаа магнаг, малчныг баян болгох Ерөнхийлөгчийн төсөл!

0
Малаа эрүүл, махаа магнаг, малчныг баян болгох Ерөнхийлөгчийн төсөл!
Магнаг гэдэг нь үнэтэй торгыг хэлдэг. Махаа магнаг болгоно гэдэг үнэтэй болгоё гэсэн санаа. Монгол Улс 70 сая гаруй толгой малтай. Гэвч нийт эдийн засгийн дөнгөж 15 хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна.
Эдийн засгаа солонгоруулах экспортын бүтээгдэхүүний хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах зорилгоор Төрийн ордонд байгуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган болсон.
Мал аж ахуйн салбарын хувьд малын удмын санг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах, усан хангамжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг тохиромжтой бүс нутагт хөгжүүлэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүрэн хяналтад авах зэрэгт 478 тэрбум төгрөг зарцуулахаар төрөөс төсөвлөөд байгаа юм. Хэдийгээр монгол бэлчээрийн малын мах амт шимээрээ дэлхийд тэргүүлдэг. Гол асуудал нь өвчтэй мал гэдэг шалтгаанаар мах экспортод хүндрэл учирдаг. Иймээс эрүүл мар экспортод гаргахын тулд малаа вакцинжуулах, эрүүлжүүлэх хэрэгтэй болсон. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Тэнгэр хангайгаа шинжиж, буянт мал сүргийнхээ үр шимийг хүртэж ирсэн монголчууд бид мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, шинэ шатанд гаргах, цогц шинэчлэл хийх шаардлага зүй ёсоор урган гарч байна”. Иймээс ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр болсон. Энэ нь малчдын амьжиргааг дэмжих, нөгөө талдаа малаа эрүүлжүүлэх, махны экспортлл нэмэгдүүлэхэд чиглэгдэж буй. Товчхондоо эдийн засгийн асар их ач холбогдолтой гэсэн үг. Эрүүл мэндийн ач холбогдол нь мал эрүүл бол мах эрүүл, мах эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, малаа эрүүл, махаа магнаг, малчнаа баян болгох бодлого юм.

Дэлхийн удирдагчдад Монголын тэрбум мод төслийг танилцуулна

0
Монгол Улсыг гадаадад төлөөлөх бүрэн эрхтэй хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Түүний гадаад бодлогыг дотоодын төдийгүй гадаадын улстөрчид үнэлэх болсон билээ. Жишээ нь, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Ерөнхийлөгчийн санаачилгын талаар “Монгол Улсад тэрбум мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж дүгнэсэн. Тэгвэл АН-ын гишүүн Э.Бат-Үүл “Путиныг дагаж далдаганан Баттулгын орхиж өнжөөсөн НҮБ-ын индэр дээрээс Хүрэлсүх тусгаар тогтносон,НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсын төрийн тэргүүн шиг, их гүрнүүдийн хариуцлагыг сануулсан үг хэллээ дээ!” гэж түүний геополитекийг үнэлсэн байдаг.
Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгч Егепит руу айлчлал хийх бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох ажээ. Дэлхийн удирдагчдын чуулга уулзалтад тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулар ажээ. Уг чуулга уулзалтад 110 улсын төр, засгийн тэргүүн оролцох аж.
Дашрамд сонирхуулахад “Тэрбум мод” төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилан хэрэгжүүлээд яг нэг жил болж байгаа юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 39 зүйлийн мод, сөөгний 12 тонн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн. Мөн 306 мод үржүүлгийн газар 46 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.

У.Хүрэлсүхийн байгуулсан Дэлхийн монголчуудын музей

0
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн олон бүтээн байгуулалтын нэг бол Чингис хаан музей билээ. Чингис хаан музейн нээлтээ хийгээд удаагүй ч монголчуудын зорьж очих дуртай газар болжээ. Зөвхөн монголчуудын гэлтгүй жуулчдын тэр тусмаа дэлхийэ монголчуудын сонирхлыг татаж байгаа билээ.
“Чингис хаан” музей нь нийтдээ 11 мянган үзмэртэй байх агаад нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулснаараа онцлог юм байна. Өөрөөр хэлбэл, төрт ёсны түүх буюу анхны төрт улс Хүннү гүрнээс эхлээд хаад, язгууртнуудын дурсгалыг энэхүү музейд залах ажээ. Ерөнхийдөө тус музей Монголын эзэнт гүрний түүхийг төв болох гэнэ. Мөн музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оргиналь буюу эх хувиараа гэнэ.
Ийнхүү Эзэнт гүрний түүхийн төв цэг болох “Чингис хаан” музейг барьснаар эдийн засгаа ч солонгоруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй аялад жуулчлалын брэнд болно гэдэгт итгэлтэй байна.

“Чингис хаан” музейн хамгийн гол онцлог нь Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан), эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан), Их Монгол Улс, Монголын Их эзэнт улс, Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе), Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим), Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм. Чингис хааны угсааныхны хаад, язгууртнуудын түүхийг харуулж, 20 дугаар зууны эхэнд Чингисийн угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээсэн түүхийг бүрэн цогцоор нь харуулсан онцлогтой. Чингис хаан музей нь үзмэр үзүүлэг дэглэлтийнхээ хувьд өндөр хувьтай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн байна.

Монголын түүхчид, эрдэмтэн судлаачид, археологичид, уран бүтээлчид хамтран бүтээж буй музей юм. Мөн “Чингис хаан” хаад, язгууртны музей бол нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан Ази тивд буй том хэмжээний музейд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, 2,000 жилийн хаад, язгууртны түүхийг харуулсан төрт ёсны анхны музейд тооцогдож бу.

14 улсаас Монгол Улс болон Монголын эзэнт гүрэнтэй холбоотой зайлшгүй шаардагдах дурсгалуудыг албан ёсны зөвшөөрөлтэй А хуулбарыг бүгдийг нь авсан. Тухайлбал Эрмитаж музейд хадгалагдаж буй Чингисийн чулууны бичгийн хуулбар бий. Энгийн тооцооллоор жилд хүн амынхаа 5 хувьд үйлчлэх хүчин чадалтай гэж харвал 4.5 тэрбум төгрөг бүхий орлого олно гэж тооцжээ.

Б.БОР

Хүнс нь эрүүл бол хүн нь эрүүл

0
Хоолыг эм мэт хэрэглэхгүй бол хожмоо эмийг хоол мэт хэрэглэх үе ирнэ гэдэг. Нэг ёсондоо хүнс нь эрүүл бол хүн нь эрүүл ч байна гэсэн үг.
Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хувьсгал хийх санал санаачилга гаргаж, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг хууль тогтоомждоо анхаарч тусгахыг чиглэл болгосон. Үүний хүрээнд урдаас орж ирдэг төмсний импортын татварыг нэмсэн билээ. Ингэснээр нэг талаар үндэсний үйлдвэрлэл өргөжиж, нөгөө талаар эрүүл хүнсээр иргэдийнхээ хэрэгцээг хангах боломжтой болж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой” юм.
Ямартай ч түүнийг НҮБ-ыг чуулганаас ирээд газар тариалангийн бүс нутгаар ажиллах үеэр тариаланчид хүнсний хувьсгал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” санаачлагад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Ирэх таван жилийн дотор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн. Энэ жил төмс, хүнсний ногооны тариалалт хоёр дахин нэмэгдсэн нь үүний үр дүн юм.