2024.04.19, Friday
spot_img
НҮҮРУлс ТөрХ.Баттулгын төрийн нууцад авсан гэрээг У.Хүрэлсүх ил болгов

Х.Баттулгын төрийн нууцад авсан гэрээг У.Хүрэлсүх ил болгов

Монголын улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж үгүй. Мөнхийн эрх ашиг бий гэдэг үнэн. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр хамтарч МАНАН дэглэмийг нурааж явлаа.
У.Хүрэлсүх Монголд хувь хүний биш хуулийн засаглалыг бэхжүүлэх хүсэлтэй, тэр утгаараа албан тушаалтнуудын авлигын эсрэг хар залуугаасаа тэмцэж ирсэн. Ядарсан ард түмний боломжийг хулгайлж ирсэн задарсан намын нөхдөө ч зад үзэлцэж явсан удаа олон. Тэр баялгийн тэгш бус хуваалтыг үргэлж эсэргүүцэж, хулгайч, луйварчидтай тэмцсээр ирсэн. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа манай, танай, МАН, АН гэлтгүй “задарсныг засаглахад” бодлого, шийдвэрээ чиглүүлж ирсэн байдаг.
Тэгвэл Баттулга Монголын аль өнгөтэй өөдтэй болгоныг өмчилж, хулгай луйвар болгонтой нэр, мөр холбогддог. Төмөр зам, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд. Үнэндээ төмөр зам, нүүрсний оффтейк гэрээг Баттулга төрийн нууцад авсан бол У.Хүрэлсүх төрийн нууцаас гаргасан. У.Хүрэлсүхээс өөр хүн ингэж чадахгүй.
Нүүрсний хулгайчдыг Ерөнхийлөгч хаацайлж үлдэх юм бол хуулийн засаглал тогтохгүй.
Утас хулгайлсан залуу ял аваад шоронд суудаг бол улсаа хулгайлсан улстөрчид гэм зэмгүй үлдвэл Монголд шударга ёс тогтохгүй. Шударга ёсыг тогтоохын тулд Ерөнхийлөгч иргэддээ нэг өөр, улстөрчдөд илүү өөр хандах эрхгүй. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хулгайг сайтар шалгахыг үүрэгдсэн. Баттулгын төрийн нууцад авсан гэрээг ил болгосноороо Ерөнхийлөгч Монголд шударга ёсыг тогтоож буй хэрэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баттулга хулгайч гэж хэлээгүй, хэнийг ч нэрлээгүй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Х.Баттулга нүүрсний хулгайтай холбоотой болохыг зарласан. Эцэст нь Женко ч, Инга би ч энэ улсын иргэн. Бид хоёрт Монголын хууль адилхан үйлчлэх ёстой. Энэ л У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн яриад байгаа шударга ёс юм.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!