2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРУлс ТөрДэлхийн удирдагчдад Монголын тэрбум мод төслийг танилцуулна

Дэлхийн удирдагчдад Монголын тэрбум мод төслийг танилцуулна

Монгол Улсыг гадаадад төлөөлөх бүрэн эрхтэй хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Түүний гадаад бодлогыг дотоодын төдийгүй гадаадын улстөрчид үнэлэх болсон билээ. Жишээ нь, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Ерөнхийлөгчийн санаачилгын талаар “Монгол Улсад тэрбум мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж дүгнэсэн. Тэгвэл АН-ын гишүүн Э.Бат-Үүл “Путиныг дагаж далдаганан Баттулгын орхиж өнжөөсөн НҮБ-ын индэр дээрээс Хүрэлсүх тусгаар тогтносон,НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсын төрийн тэргүүн шиг, их гүрнүүдийн хариуцлагыг сануулсан үг хэллээ дээ!” гэж түүний геополитекийг үнэлсэн байдаг.
Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгч Егепит руу айлчлал хийх бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох ажээ. Дэлхийн удирдагчдын чуулга уулзалтад тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулар ажээ. Уг чуулга уулзалтад 110 улсын төр, засгийн тэргүүн оролцох аж.
Дашрамд сонирхуулахад “Тэрбум мод” төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилан хэрэгжүүлээд яг нэг жил болж байгаа юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 39 зүйлийн мод, сөөгний 12 тонн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн. Мөн 306 мод үржүүлгийн газар 46 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!