2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРУлс ТөрМонгол-Хятад ба У.Хүрэлсүх-Ши Жинпинь

Монгол-Хятад ба У.Хүрэлсүх-Ши Жинпинь

Жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Москвад айлчлал хийж явсан бол энэ өдрүүдэд Бээжин зочлож байна. Монгол, Хятад буюу Ши Жинпинь ба Хүрэлсүх нар ямар яриа хөөрөө гэрээ хэлцэл өрнүүлэх нь монголчуудын төдийгүй Орос, АНУ гээд олон нийтийн анхаарлын төвд байна.
АМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Тэдний албан ёсны яриа хэлэлцээнээс онцлох асуудлыг тоймлон хүргэе.
1.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжлээ. 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан.
2.Монгол Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэхээр талууд тохиролцлоо. Худалдааны эргэлт одоогоор 10 тэрбум ам доллар байгаа юм.
3.Байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа. Худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжлээ.
4.Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх 4 гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ тал буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.
5.Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцжээ.
6.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм.
7.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон. Нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байгаа.

Ямартай ч олон улсын тоймчдын хэлж буйгаар БНХАУ-ын даргэ Ши Жиньпин хэлэлцээд гарын үсэг зурсан бол заавал хэрэгжүүлдэг хэмээн онцолж байна.

Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа БНХАУ-д айлчлах үеэр хоёр орны гадаад худалдааны эргэлт 5 тэрбум ам доллар байсан. Тэр үед ойрын 5 жилд 10 тэрбум ам долларт хүргэхээр хоёр тал тохиролцож байсан. Энэ нь амжилттай хэрэгжиж өнөөдөр 10 тэрбум ам долларт хүрсэн билээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!