“Бидний үеийнхэн эх дэлхийдээ ээлтэй хандаж чадаагүй. Бид байгаль орчноо бохирдуулж, байгалийн баялгийг хэрэглэж, хойч үедээ эх дэлхийг хэвээр нь хүлээлгэн өгч чадсангүй. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, ус, хөрс, агаарын бохирдлын улмаас олон хүндрэл амсаж байна. Байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Энэ бүгдийг зогсооход залуус Та бүхнийг уриалахыг хүсэж байна” гэж Монголд айлчлах үеэрээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш хэлсэн билээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төслийг дэлхийн цөөнгүй улстөрч дэмжиж байгаагаа илэрхийлсний нэг нь Хятадын Гадаад хэргийн сайд Ван И. Тэрбээр Хятад энэ төслийг дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Мөн Япон, БНСЖ-ын Гадаад хэргийн сайдууд Монголд ирэхдээ тэрбум мод төслийг онцолсон. Тиймээс тэрбум мод бол дэлхийн төсөл болсон гэж хэлэхэд буруудахгүйч биз,
Өнөөдөр үндэсний мод тарих өдөр. Албан газар, айл өрхүүд ч мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцох болсон билээ. Мод тарих нь шоу биш. Эх дэлхийнхээ төлөө мөн улс орныхоо эдийн засаг, экологи, хүний ардынхаа эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Учир нь, тэрбум мод тарих төсөл хэрэгжсэнээр уул уурхайнхан ухаад хаядаг биш ургуулж тордоход анхаардаг болсон. Тэрбум мод төсөл бол зөвхөн мод тарих биш жимс, жимсгэнэ, эмийн ургамал гээд дотоодын нөөц бололцоогоо ашиглан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, гадагшаа урсдаг их хэмжээний валютыг шингээх эдийн засгийн бодлого юм. Цаашлаад иргэд цементэн дунд биш цэцэг ногоон дунд амьдрах орчныг бүрдүүлэх эрүүл мэндийн төсөл юм.
Ноён Гутерреш тэрбум мод төслийг дүгнэхдээ “Монгол Улсад тэрбум мод тарьж ургууоснаар уур амьсгалбг өөрчлөлтийн нөлөөллийг бууруулар, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг багасгах, эх дэлхийгээ хамгаалж үлдэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байгаа”-гаа онцолсон” билээ.